ЕРӨНХИЙ САЙД, САЙН НОЁН ХАН НАМНАНСҮРЭНГИЙН ӨРГӨМӨЛ ХҮҮ АВИДЫНГЭРЭЛ

17331

Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн нь хоёр хүүгээ алдсаны дараа Хүрээний хүрдэн дээрээс нэгэн нялх хөвгүүн олсон энэхүү Авидынгэрэл болно. Түүний ээж нь галзуу өвчтэй байсан ч анхаарч харж, хандаж байжээ. Тэрээр энэ үед 12- 13 настай байсан бололтой.
Эдгээр зураг нь “Центральный государственный архив кинофотодокументов Санкт-Петербурга” (ЦГАКФФДСПб) архивын ЦГАКФФД СПб-т Д18651 – пребывание в Россий. СПб. 1913 г. Монгольский мальчик в национальном костюме. ф. Булла-гийн зураг юм. Хэвлэлд анх удаа нийтлэгдэж буй. Түүнийг хожим 1920-иод оны үед Лхасд ном үзэхээр яваад эргэж ирээгүй гэж нутгийнхан хэлэлцдэг байжээ”.
С.Чулуун “МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД ОРОСЫН ЭЗЭНТ УЛСАД” (Түүх- гэрэл зураг) Улаанбаатар. 2014. номноос


URL:

Сэтгэгдэл бичих