Баян-Өлгий аймгийн Өлгий хотод хамт хоносон гурван сурагч нас барсан хэрэг гарчээ

527-1516607323p1c2vda4soo3812bgfo9ungssf3Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын 9 дүгээр багт орших гэр хороолол дахь байшинд 12 дугаар ангийн хоёр, 10 дугаар ангийн нэг сурагч нас барсан байсныг  өчигдөр 14-15 цагийн орчимд олжээ.

Тус байшинг нас барсан хүүхдүүдийн нэг болох Т нь Өлгий сумын Хотгор багаас ирж түрээсэлж амьдарч байсан аж. Нөгөө хоёр нь аймгийн төвд амьдардаг түүний найз нар байсан ба тухайн өдөр хамт хонохоор очжээ. Гэрт тэд гурваас өөр хүн байгаагүй байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хүүхдүүд угаартсан байж болзошгүй бөгөөд Цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Ө.Нурболат
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих