Толгойт орчимд хамгийн их агаарын бохирдолтой байна

olloo_mn_1516590913_e5426b3e-dbc6-40aa-b7bc-6072d2f890ecУлаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаагийн 11 нь автомат станц бөгөөд 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж буй.

Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр яг одоогийн байдлаар Толгойт, Нисэх орчимд агаарын бохирдол хамгийн их байна. Тодруулбал,

  • Толгойт орчимд АЧИ – 499 буюу их бохирдолтой,
  • Нисэх орчимд АЧИ – 253 буюу дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.

Харин МҮОНРТ /АЧИ-229/, Амгалан /АЧИ-148/, Баруун дөрвөн зам /АЧИ-155/, 100 айл /АЧИ-115/, Ургах наран /АЧИ-128/, Баянхошуу /АЧИ-146/ орчимд дунд зэргийн бохирдолтой байна. АЧИ 101-250-ын хооронд буюу бага зэргийн бохирлдолтой үед хэт мэдрэг хүмүүст сөрөг нөлөөлөл илэрдэг. Иймээс зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настангууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс хол байх хэрэгтэй.

 


URL:

Сэтгэгдэл бичих