МӨСӨН ГОЁЛ УРЛААЧИД…
Сэлбийн голын явган гүүр буюу Скай их дэлгүүрийн баруун талд гол дээр шинэ жилийн өмнөхөн мөсөн урлал босгож ёлкийг чимсэн билээ. Өнөөдрийг хүртэл тэнд өглөөнөөс орой хүртэл хүүхэд залуус зугаацан цэнгэж байгаа билээ.
Тэр мөсөн гоёлыг урласан залуус өнөөдөр Сүхбаатарын талбайн автомашины зогсоолын зүүн хойно Английн Элчин сайдын яамны захиалгаар английн алдарт Битлз хамтлагийн дөрвөл болон английн хатан хааны ордныг гоёмсгоор урлаад дуусч байхтай таарлаа.
Цэрэндашийн Батмөнх тэргүүтэй уран гарт залуус энэ мөсөн урлалыг хийжээ. Ц.Батмөнх өчигдөр АНУ-ыг зорьсон байна. Эдгээр залуус орос болон хятад улсад болдог өвлийн хотын мөсөн урлалын олон уралдаанд амжилттай оролцсон туршлагатай юм.
Талбайн мөсөн урлал 10 гаруй хоног олон нийтэд дэлгээтэй байх юм байна шүү!
2018…01.20…11:11 цагун дору…
Batsaikhan Jigmed
URL: