Х.Бат-Ялалт ТҮЦ түрээслэгч гэв үү?

17201

Хотын төв замуудын дагуу, эсвэл хөл хөдөлгөөн нягтаршил ихтэй газруудад жижигхэн байшин барьж, ТҮЦ эрхлэн амьжиргаагаа залгуулах хүмүүс нэлээн бий. Тэд уг нь өөрсдийн чадлаараа ажлын байр бий болгож  ар гэрийнхнийхээ эдийн засгийн хэрэгцээг хангаж байгаа хүмүүс. Гэвч өөрийн хүчээр ийнхүү ТҮЦ ажиллуулж, бор зүрхээрээ зүтгэж байгаа нэг хэсэг байхад хэдэн арваар нь ТҮЦ барьж түрээслүүлж, ядарсан иргэдийг шулдаг нэг хэсэг байх юм.

Тодруулбал, өнгөрсөн жилээс эхлэн ТҮЦ ачих үйл явц өрнөж, үүнийг дагаад төр засгийн явуулж байгаа энэхүү үйл ажиллагааг хүчтэй эсэргүүцэн шүүмжлэгчид гарч ирээд байгаа билээ. Гэвч хүчтэй дуугарч, иргэдийг уриалж, турхираад байгаа эрхмүүд ТҮЦ ашигтай бизнес болохыг олж харчихаад аль л ашиг олж болохуйц газруудад ТҮЦ-ээ дураараа байрлуулж, бусдад түрээслүүлэн мөнгө олдог аж. Тэдгээр эрхмүүдийг дурьдвал, Түц эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба, “Түц эрхлэгчдийн Түмэн холбоо” Д.Тогтмаа, Монголын худалдаачдын холбоо, Иргэдийн Шударга Шүүх ТББ-аар овоглох Х.Бат-Ялалт, ТҮЦ эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн н.Бямбасүрэн гэх мэтээр хөврөх бөгөөд тэдний дунд цагдаа, төрийн албан хаагчид хүртэл байдаг нь хачирхалтай.

Тэдгээр  эрхмүүдийн хувьд ядарсан иргэдийн нэр барьж, өөрсдийн ТҮЦ-ийг хамгаалж үлдсэн хэрнээ, өөрсдийн хөрөнгө мөнгийг шавхан байж ТҮЦ барьж, ажиллуулж байгаа иргэдийг хавчиж шахан ачуулах шургааг эрх мэдэл бүхий эрхмүүдтэй тохирчихсон байдаг гэх яриа ч ТҮЦ эрхлэгч иргэдийн дунд хөврөх юм билээ.

Ямартай ч амьдрах гээд ядаж яваа нэг хэсэг байхад тэдний ард нуугдан ашиг олж, ядарсан иргэдийн нэрээр мөнгө олж, өөрсдийн бизнесийг хамгаалагч нэг хэсэг байх юм. ТҮЦ түрээслэгч эрхмүүдийн хувьд хөрөнгөний эзэн учраас түрээслэгч иргэдтэй дээрэлхүү өнгө аясаар харьцаж, үргэлж дарамталж байдаг аж. Юутай ч ТҮЦ түрээслэгч иргэдийн хувьд төрд, мөнгө хүүлэгч, түрээслүүлэгч гээд дарамтлах хүн захаас аваад мунддаггүй бөгөөд үргэлж сэтгэл санааны дарамтанд амьдардаг тухайгаа учирлаж байсан юм.  Ямар нийгэмд, юуны төлөө энэ бүх дарамтыг сөрөн амьдарч байгаагаа заримдаа ойлгохгүй юм хэмээн уйлж буй хүнтэй хүртэл таарч л явлаа.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих