Автобус шатаж, 52 зорчигч амиа алджээ

Казакстанд зорчигч тээврийн автобус шатсаны улмаас уг автобусанд зорчиж явсан 52 хүн харамсалтайгаар амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

17199

 

Энэ талаар тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж, зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Осол өчигдөр орон нутгийн цагаар 10.30 цагийн орчимд Казахстан-Узбекистаны хилийн ойролцоох Актау мужийн зам дээр болжээ.

 

Автобус шатах үед амжиж таван зорчигч гарч амжиж, цагдаагийнханд дуудлага өгчээ. Автобусанд Узбекийн цагаач ажилчид Самара-Шымкетийн чиглэлд зорчиж явсан гэнэ.

 

Уг осол болсон зам дээр ихэвчлэн замаар барилгын ажил голдуу хийдэг Узбекийн цагаач ажилчид ОХУ руу ирж буцдаг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/493096.htm


URL:

Сэтгэгдэл бичих