Техникийн спиртэд хордож амиа алджээ

527-1515977968e1d35971318a4aeb601dc7dace968203_x3Дорнод аймгийн Гурванзагал сумын Цавт гэх газарт мах ачиж байсан хүмүүс энэ сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж, дараа нь техникийн спирт найруулан ууж хорджээ.

Тэр даруй Дашбалбар сумын эмнэлэг рүү хүргэсэн байна. 10 хүн хордсоны нэг нь амиа алдаж, есөн хүний бие хүнд, хүндэвтэр байгаагаас нэгнийх нь бие маш муу байна.
Амиа алдсан иргэн нь Төв аймгийн харьяат бөгөөд машинаасаа техникийн спирт гаргаж бусдадаа өгсөн гэв. Одоогийн байдлаар хордсон хүмүүсийг Дашбалбар сумын эмнэлгээс Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд авчирч яаралтай эмчилгээ хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
М.Баасандэлгэр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих