Эхнэргүй охингүй эрхэм гишүүн

Саяхны нэг сонин дээр эрхэм гишүүн З.Алтай “Улс төрийн өвчин туссан, албан тушаалын хэнээ туссан хүүхнүүдийн л  квот мвот гэж гүйж байгаа. Монголын бүх хүүхнүүд ч ингэж бодохгүй байгаа. Хүүхнүүдийн улс төр гэж юу байдаг юм” гэж баахан доромж үг урсгажээ. Таван үгнээс тар нь танигдана гэдэг шиг тэрээр энэ үгээрээ хэн бэ, аль нийгмийн амьтан вэ гэдгээ харуулав. Уучлаарай найзаа. Өөрийнхөө сэтгэгдлийг бусдынхтай бүү андуур гэж эрхэм гишүүн З.Алтайд хэлье. Монголын эмэгтэйчүүд улс төрд өөрсдийнхөө тодорхой хэмжээний дуу хоолойтой байя гэж хүсэхгүй байгаа гэж  яаж мэдэж хэлж байгаа юм бол тэр. Бүх хүүхнүүдээс өөрөө асуусан юм уу. Үгүй л байхгүй юу. Тэгээд ч Монголын бүх хүүхнүүд улс төрд оръё гээгүй. Зөвхөн тодорхой квоттой болъё гэсэн.

Дэлхийн туршлагаас харахад 90 шахам орон квоттой байна. Тэд тэнэгтээ квоттой болоогүй. З.Алтай гишүүний хэлснээр ажилгүй хүүхнүүдээ зориулж тэд квот гаргаа ч үгүй. Арга билэг хосолж байж амьдрал тэгширдэгийг хүн төрөлхтөн олоод харчихаж. Тэгээд л эрчүүд амбицаа дарж эмэгтэйчүүддээ боломж олгож. Түүнээс биш сандал суудалд дуртай болохоор нь өгсөн юм биш. Хүн өөрийнхөө савны хэмжээгээр сэтгэдэг гэж юутай үнэн.

Тэгж ярьвал манай өвөг дээдэс ч ухаантай хүмүүс байсан юм шүү. Эхнэрээсээ, ээжээсээ асууж байж хаадууд шийдвэрээ гаргадаг байсан нь түүх ном зохиолд олонтаа бий. Хэрвээ уншдаг бол. Ухаантай хүнээс л хүн юм асууна  уу гэхээс тэнэг хүнээс бол хэн ч юу ч тоож асуухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч ухаантай байж. Хэнд ямар үгийг хэзээ хэлэхээ ч мэддэг байж. З.Алтай гишүүн шиг эхнэргүй, ээжгүй, охин хүүхэдгүй хүн шиг амныхаа зоргоор бурдаггүй байж. З.Алтай гишүүн хамгийн өндөр хувийн саналаар төрд сонгогдсон гэдгээрээ бахархдаг. Түүний сонгогчид дунд эмэгтэй хүн байгаагүй юм байх даа. Түүнд эмэгтэйчүүдийн дэмжлэг хэрэггүй юм байна.

Монгол улсыг өнөөдөр эмэгтэйчүүд л авч явж байна шүү дээ үнэндээ. Нийгмийн аль ч салбарт очоод хар. Эрхэм гишүүн таны өрх гэрийн ачааны ихэнхийг эхнэр тань авч яваа. Өөрөө та энэ амьдралынхаа ихэнх цагийг телевиз дээрээ найз нартайгаа гашуун утаа баагиулж, лонх суллаж өнгөрөөсөн. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөх байх. Хүчтэй эр хүний ард түүнээс хүчтэй эмэгтэй байдаг гэдэг үгтэй. Таны ард танаас хоёр дахин хүчтэй эмэгтэй зогсож байна, Шилээ зүүгээд эргээд нэг хардаа.

Ядаж амьдралыг чинь авч яваа гавьяаг нь үнэлээд зай тавиад өгчих соёлтой бай найзаа. Квотыг нь гаргаад өгчихсөн байхад тэд өөрсдөө өрсөлдөөд гараад ирэх бүрэн боломжтой. Эмэгтэйчүүдэд эрчүүдээс дутаад байх юм юу ч байхгүй. тэд сурах сургуульдаа таниас дутахгүй сурч эзэмших мэргэжлээ таниас дутаагүй эзэмшсэн. Тийм учраас өнөөдөр олонд танигдсан хэдхэн эмэгтэйчүүдийн түвшинд хараад байх нь боловсрол мэдлэг нимгэнээ л гайхуулж байгаагаас цаашгүй. Цаана нь өчнөөн олон эмэгтэйчүүд байгааг олж хар. Эрхэм гишүүний холын хараа муудаж, шилээ соль.

Өнөөдөр 30 хувийн квотыг нь өгчихвөл тэр хэмжээний эмэгтэй улс төрч хаана байхгүй гэж та хэлжээ. Сонгууль болгоноор өмнөх парламентаас 30 орчим хувь нь л үлддэг. Эндээс бэлтгэгдсэн бэлтгэгдээгүйг үл харгалзан олон түмний хүсэл сонирхолд нийцсэн хүнийг сонгодог юм байна гэж уншигдаж байна. Таныг ч гэсэн дээ, өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихэд бэлтгэгдсэн улс төрч гэж хэн хэлсэн юм вэ. Одоо ч гэсэн дээ та мөнгөтэй эрхмүүдэд дайруулаад тэвдүүхэн байгаа шүү дээ. Чадал дорой эмэгтэйчүүд руу агсрах нь сайн эрийн шинж биш байхаа.

Ер нь таныхаар хүн ямар үед улс төрд ороход бэлэн болдог юм. Тэртэй тэргүй 2012 оны сонгуульд хэн ч улс төрч болно гэж бодож байгаагүй зөндөө олон мөнгөтэй хүмүүс гарч ирээд нэр дэвшинэ. Тэр улсуудыг урьд нь харагдаагүй, үзэгдээгүй, бэлтгэгдээгүй учраас хойшоо бай гэж хэн ч хэлж чадахгүй. 20 жил улс төрд зүтгэсэн улс төрч жижиг тойрог дээр мөнгөтэй хүнд ялагддаг гээд тойргоо томруулаа биз дээ. Энэ чинь мөнгөгүй ч боловсролтой чадалтай хүндээ зайг нь өгч байгаа улс төрийн соёл. Та ч тэр бодлогын хүчинд гарч ирсэн. Мартаагүй бол. Жижиг тойрог дээр бол мөнгөтэй хүнийг хичнээн олон үүргэвч үүрээд ч та ялахад бэрх шүү дээ. өөрийгөө бусдын оронд тавьж бодож үз. Тэгвэл арай ойлгомжтой байх болно.

Улс төр бол хувийн амьдралаа хойш нь тавихыг шаарддаг нийгмийн салбар. Яг УИХ-ын гишүүний ажил хийхэд хувийн амьдралаа хойш нь тавиад байх шаардлага байхгүй л дээ. Гэвч тэр боломжийг олж авахын тулд анхан шатны үүрээр ажиллах, сонгуулийн урт хугацааны компанит ажил өрнүүлэх зэрэг нь гэр бүлийн амьдралаас холдуулдаг хэцүү бартаатай зам. Энэ замаар эмэгтэйчүүдийг өөрсдөө бор зүрхээрээ яваад улс төрд ороод ирж хандаж яавч болмооргүй. Хэн нэг эрэгтэй хүн улс төрийн хатуу ширүүн өрсөлдөөнд ороод цаг зав, хөрөнгө мөнгөө зараад явахад ардах гэр орон нь сүйд болохгүй. Учир нь тэр хүний ард гэр орных нь амьдралыг бөөцийлөөд явах хүн байгаа. Харин эмэгтэй хүн улс төр рүү ороод чигээрээ явахад хувь хүнийхээ хувьд их эрсдэл үүрдэг. Эмэгтэй хүний сэтгэл зүй давж туулахад бэрх элдэв гүтгэлэг, хар хэл амыг тооцохоо больё гэхэд ар гэрийн ажил төрлөө хаях хэрэг гардаг. Гэтэл гэр орноо үр хүүхдээ хаячихаад улс төрд өөрийгөө золиод явах зориг, зүрх тэр болгон эмэгтэйчүүдээс гардаггүй юм. Тэр ч утгаараа улс төрд эмэгтэйчүүд цөөхөн байдаг. Түүнээс биш эмэгтэй хүнийхээ хувьд оюун ухаан мэдлэг боловсрол, чадвар чадлаараа эрчүүдээс дутсан нь огт байхгүй. Хамгийн гол нь амьдрал, гэр бүлээ золиослоод явах эмэгтэй хүн цөөхөн байдгаас л квот гэдэг зүйлийг дэлхийн 90 улс орнууд бодож олж амьдралд хэрэгжүүлж байна.

Ардчилал бол их муухай. Гэвч үүнээс сайныг хүн төрөлхтөн бодож олж хараахан амжаагүй байна гэдэг шиг ардчилсан нийгмийг байгуулахын тулд квотоос сайныг одоохондоо хүн төрөлхтөн бас л бодож олж амжаагүй байна. Сайн сайхан нийгмийг бүтээн байгуулахад хамгийн зөв зам нь квот гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Түүнээс биш хийх ажлаа олж ядаад ч байгаа юм биш. Эмэгтэйчүүд бол ардын дайснууд биш бас, ардын баатар ч биш. Зүгээр л түүхийг тантай хамт бүтээж байгаа хүмүүс. ж үг урсгажээ. Таван үгнээс тар нь танигдана гэдэг шиг тэрээр энэ үгээрээ хэн бэ, аль нийгмийн амьтан вэ гэдгээ харуулав.

Уучлаарай найзаа. Өөрийнхөө сэтгэгдлийг бусдынхтай бүү андуур гэж эрхэм гишүүн З.Алтай хэлье. Монголын эмэгтэйчүүд улс төрд өөрсдийнхөө тодорхой хэмжээний дуу хоолойтой байя гэж хүсэхгүй байгаа гэж  яаж мэдэж хэлж байгаа юм бол тэр. Бүх хүүхнүүдээс өөрөө асуусан юм уу. Үгүй л байхгүй юу. Тэгээд ч Монголын бүх хүүхнүүд улс төрд оръё гээгүй. Зөвхөн тодорхой квоттой болъё гэснийг энд сануулъя.

Дэлхийн туршлагаас харахад 90 шахам орон квоттой байна. Тэд тэнэгтээ квоттой болоогүй. З.Алтай гишүүний хэлснээр ажилгүй хүүхнүүдээ зориулж квот гаргаа ч үгүй. Арга билэг хосолж байж амьдрал тэгширдэгийг хүн төрөлхтөн олоод харчихаж. Тэгээд л эрчүүд амбицаа дарж эмэгтэйчүүддээ боломж олгож. Түүнээс биш сандал суудалд дуртай болохоор нь өгсөн юм биш. Хүн өөрийнхөө савны хэмжээгээр сэтгэдэг гэж юутай үнэн.

Тэгж ярьвал манай өвөг дээдэс ч ухаантай хүмүүс байсан юм шүү. Эхнэрээсээ, ээжээсээ асууж байж хаадууд шийдвэрээ гаргадаг байсан нь түүх ном зохиолд олонтаа бий. Хэрвээ уншдаг бол. Ухаантай хүнээс л хүн юм асууна  уу гэхээс тэнэг хүнээс бол хэн ч юу ч тоож асуухгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч ухаантай байж. Хэнд ямар үгийг хэзээ хэлэхээ ч мэддэг байж. З.Алтай гишүүн шиг эхнэргүй, ээжгүй, охин хүүхэдгүй хүн шиг амныхаа зоргоор бурдаггүй байж. З.Алтай гишүүн хамгийн өндөр хувийн саналаар төрд сонгогдсон гэдгээрээ бахархдаг. Түүний сонгогчид дунд эмэгтэй хүн байгаагүй юм байх даа. Түүнд эмэгтэйчүүдийн дэмжлэг хэрэггүй юм байна.

Монгол улсыг өнөөдөр эмэгтэйчүүд л авч явж байна шүү дээ үнэндээ. Нийгмийн аль ч салбарт очоод хар. Эрхэм гишүүн таны өрх гэрийн ачааны ихэнхийг эхнэр тань үүрч яваа. Өөрөө та энэ амьдралынхаа ихэнх цагийг телевиз дээрээ найз нартайгаа гашуун утаа баагиулж, лонх суллаж өнгөрөөсөн. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрөх байх. Хүчтэй эр хүний ард түүнээс хүчтэй эмэгтэй байдаг гэдэг үгтэй. Таны ард танаас хоёр дахин хүчтэй эмэгтэй зогсож байна, Шилээ зүүгээд эргээд нэг хардаа.

Ядаж амьдралыг чинь авч яваа гавьяаг нь үнэлээд хаалгаа нээж  зай тавиад өгчих соёлтой бай найзаа. Квотыг нь гаргаад өгчихсөн байхад тэд өөрсдөө өрсөлдөөд гараад ирэх бүрэн боломжтой. Эмэгтэйчүүдэд эрчүүдээс дутаад байх юм юу ч байхгүй. Тэд сурах сургуульдаа таниас дутахгүй сурч эзэмших мэргэжлээ таниас дутаагүй эзэмшсэн. Өнөөдөр олонд танигдсан хэдхэн эмэгтэйчүүдийн түвшинд хараад байх нь боловсрол мэдлэг нимгэнээ л гайхуулж байгаагаас цаашгүй. Цаана нь өчнөөн олон эмэгтэйчүүд байгааг олж харахыг  хичээ.

Өнөөдөр 30 хувийн квотыг нь өгчихвөл тэр хэмжээний эмэгтэй улс төрч хаана байхгүй гэж та хэлжээ. Сонгууль болгоноор өмнөх парламентаас 30 орчим хувь нь л үлддэг. Эндээс бэлтгэгдсэн бэлтгэгдээгүйг үл харгалзан олон түмний хүсэл сонирхолд нийцсэн хүнийг сонгодог юм байна гэж уншигдаж байна. Таныг ч гэсэн дээ, өнгөрсөн сонгуулиар нэр дэвшихэд бэлтгэгдсэн улс төрч гэж хэн хэлсэн юм. Одоо ч гэсэн дээ та мөнгөтэй эрхмүүдэд дайруулаад тэвдүүхэн байгаа шүү дээ. Чадал дорой эмэгтэйчүүд руу агсрах нь сайн эрийн шинж биш байхаа.

Ер нь таныхаар хүн ямар үед улс төрд ороход бэлэн болдог юм. Тэртэй тэргүй 2012 оны сонгуульд хэн ч улс төрч болно гэж бодож байгаагүй зөндөө олон мөнгөтэй хүмүүс гарч ирээд нэр дэвшинэ. Тэр улсуудыг урьд нь харагдаагүй, үзэгдээгүй, бэлтгэгдээгүй учраас хойшоо бай гэж хэн ч хэлж чадахгүй. 20 жил улс төрд зүтгэсэн том улс төрч жижиг тойрог дээр мөнгөтэй хүнд ялагддаг гээд тойргоо томруулаа биз дээ. Энэ чинь мөнгөгүй ч боловсролтой чадалтай хүндээ зайг нь өгч байгаа улс төрийн соёл. Та ч тэр бодлогын хүчинд гарч ирсэн. Мартаагүй бол. Жижиг тойрог дээр мөнгөтэй хүнийг хичнээн олон үүргэвч үүрээд ч ялахад бэрх шүү дээ. Өөрийгөө бусдын оронд тавьж бодож үз. Тэгвэл арай ойлгомжтой байх болно.

Улс төр бол хувийн амьдралаа хойш нь тавихыг шаарддаг нийгмийн салбар. Яг УИХ-ын гишүүний ажил хийхэд хувийн амьдралаа хойш нь тавиад байх шаардлага байхгүй л дээ. Гэвч тэр боломжийг олж авахын тулд анхан шатны үүрээр ажиллах, сонгуулийн урт хугацааны компанит ажил өрнүүлэх зэрэг нь гэр бүлийн амьдралаас холдуулдаг хэцүү бартаатай зам. Энэ замаар эмэгтэйчүүдийг өөрсдөө бор зүрхээрээ яваад улс төрд ороод гэж хандаж яавч болмооргүй. Хэн нэг эрэгтэй хүн улс төрийн хатуу ширүүн өрсөлдөөнд ороод цаг зав, хөрөнгө мөнгөө зараад явахад ардах гэр орон нь сүйд болохгүй. Учир нь тэр хүний ард гэр орных нь амьдралыг бөөцийлөөд явах хүн байгаа. Харин эмэгтэй хүн улс төр рүү ороод чигээрээ явахад хувь хүнийхээ хувьд их эрсдэл үүрдэг. Эмэгтэй хүний сэтгэл зүй давж туулахад бэрх элдэв гүтгэлэг, хар хэл амыг тооцохоо больё гэхэд ар гэрийн ажил төрлөө хаях хэрэг гардаг. Гэтэл гэр орноо үр хүүхдээ хаячихаад улс төрд өөрийгөө золиод явах зориг, зүрх тэр болгон эмэгтэйчүүдээс гардаггүй юм. Тэр ч утгаараа улс төрд эмэгтэйчүүд цөөхөн байдаг. Түүнээс биш эмэгтэй хүнийхээ хувьд оюун ухаан мэдлэг боловсрол, чадвар чадлаараа эрчүүдээс дутсан нь огт байхгүй. Хамгийн гол нь амьдрал, гэр бүлээ золиослоод явах эмэгтэй хүн цөөхөн байдгаас л квот гэдэг зүйлийг дэлхийн 90 улс орнууд бодож олж амьдралд хэрэгжүүлжээ гэдгийг ухаара л даа.

Ардчилал бол их муухай. Гэвч үүнээс сайныг хүн төрөлхтөн бодож олж хараахан амжаагүй байна гэдэг шиг ардчилсан нийгмийг байгуулахын тулд квотоос сайныг одоохондоо хүн төрөлхтөн бас л бодож олж амжаагүй байна. Сайн сайхан нийгмийг бүтээн байгуулахад хамгийн зөв зам нь квот гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Түүнээс биш хийх ажлаа олж ядаад ч байгаа юм биш. Эмэгтэйчүүд бол ардын дайснууд биш бас, ардын баатар ч биш. Зүгээр л түүхийг тантай хамт бүтээж байгаа хүмүүс.

Н.Хувьзаяа

secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих