Ибупрофен, Нурофен зэрэг эмнүүд үргүйдэл үүсгэж байна гэв
Өвчин намдаах, халуун бууруулах, үрэвсэл дарах үйлчилгээтэй Ибупрофен, Нурофен зэрэг эмнүүдээс дэлхийн нийт татгалзаад эхэллээ. Эдгээр эмнүүдэд судалгаа хийсэн тухай эрүүл мэндийн PNAS сэтгүүл нийтэлсэн байна. PNAS нь анагаахын салбарын нотолгоо, судалгаа сайтай, нэр хүндтэй сэтгүүл юм.
Тус сэтгүүлийн шинэ дугаарт Ибупрофен, Нурофен нь эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулж, бэлгийн сулрал үүсгэж байгааг тогтоосон тухай мэдээлжээ. Европын Денмаркын эрдэмтэд эдгээр эмийг эсийн түвшинд судалсан бөгөөд эр бэлгийн эсийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан байна. Энэ өөрчлөлт нь тодорхой хугацааны дараа эр эсийг идэвхгүй,чадваргүй болгосон байна.
Тиймээс дэлхийн улсууд эдгээр эмнээс яаралтай татгалзаж эхлээд байгаа аж. Харин манай эмийн санд өвчин намдаахад хамгийн тохиромжтой эм хэмээн зөвлөж худалдаалсаар байна.
Ugluu.mn
URL: