Хятад, Японы хоорондох арлын маргаан ахин дэгдлээ
Хятадын харуулын хөлөг онгоц Зүүн Хятадын далайн ойролцоох арлаар өнгөрсний дараа Японы Засгийн Газар Токиодсуух Хятадын элчин сайдыг энэ асуудлаар дууджээ. Энэ арлууд нь Хятад, Японы хоорондох хилийн маргаантай арлууд юм. Японы цэргийн хүчнийнхний мэдэгдэж байгаагаар хаанах нь тодорхойгүй гадны хөлөг энэ арлын ойрлолцоо Лхагва, Пүрэв гарагуудад ч бас үзэгдсэн гэнэ. Сенкакугийн эзэнгүй арал гэгддэг эдгээр арлуудыг Япон хянаж байдаг бол Хятад улс Диао Юу арал хэмээн өөсрдийн эзэмшлийнх гэж баталдаг. Энэ жижигхэн арлууд хоёр улсын хооронд зөрчил үүсгэдэг бамбар гэж болно. Загас агнуурын бүстэй, газрын тос, байгалийн нөөцтэй ойр оршдог учраас хоёр улсад маргалдах шалтгаан ч бий юм. Хятад улс эргүүдээр энгийн хөлгүүд явуулдаг ч харуулын хөлөг онгоц явуулж байгаа нь дээрх маргааныг өдөөж байна.
URL: