Нөхрийнхөө царайг нуухаар яадаг юм
Манай олны танил бүсгүйчүүдийн дунд нэг моод дэлгэрээд байгаа. Баян хүнтэй ханилсан л бол түүнийхээ царайг харуулахгүй, цахим хуудаснаа зураг хийсэн ч нүүрийг нь харуулахгүй олны сонирхлыг татаж, гижгийг нь хүргээд авдаг. Гэсэн ч тэд удаан нууж чадахгүй баригддаг. Хамгийн сүүлд гэхэд л дуучин Ука нөхрөө олноос нууж байсан ч царай нь ил болж олны анхааралд өртсөн. Харин олон жил сайн нууж чадаж байгаа нэгэн бол топ Пүүжээ. Мянганбаяртай ханилж охинтой болсон ч түүндээ хаягдаж олон залуустай нэр холбогдож байсан тэрээр ашгүй нэг юм ханиа олсон. Зах замбараагүй олон залуустай янаг амрагийн харилцаатай байсан гэж хэлэгддэг түүний нөхрийг гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаний Монгол дахь захирал гэдгээс өөрөөр бид мэдэхгүй. Пүүжээ нөхөртэйгөө авхуулсан зургаа цахим хуудаснаа ихээхэн нийтэлдэг ч царайг нь огт харуулдаггүй. Үүнийг нь анзаарсан хүмүүс үнэхээр л хамтдаа авхуулсан зургаа хиймээр байвал олон хүний сонирхлыг татаж байхаар царайг нь харуулчих нь биз дээ. Эсвэл хүнд харуулж болохооргүй царайтай хүн юм уу? хэмээх болжээ. Нээрээ л юунд нь нөхрийнхөө царайг нуудаг байна аа.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
нүүрэндээ зодооны соривтой гэсэн
үхсэн хойноо юугий нь нуудаг байнаа нуух хэмжээний юм юу ч алга
гое залуу байсан бол яая гэхсэн халтар царайтай