“ГЭРЭЛ БА СҮҮДЭР “НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ
ЗОРИЛГО:
Архины хор хөнөөл нийгэмд хэрхэн нүүрлэж байгаа, архинаас нөлөөлөн гарч буй хор уршиг, архидалт хэт залуужиж байгаа, Монголын нийгэм архинд живж байгаа эмгэнэлт байдлаас хэрхэн гарах гарцыг нээхийн тулд “Архи” хэмээх хар тахлын эсрэг хамтын хүчээр тэмцэх тэмцлийг олон нийтэд уриалах
Хугацаа:
“ГЭРЭЛ БА СҮҮДЭР” яруу найргийн наадмыг 2018 оны 1 сарын 10-аас 2-сарын 10-ны хооронд зохион явуулахаар зарлаж байна.
Хамрах хүрээ:
Яруу найрагч Хэнтийн Батхүүгийн санаачилсан “АРХИ БААБАА АМЬДРАЛ ГООГОО” хөтөлбөрийн хүрээнд, цахим ертөнцөд үйл ажиллагаа явуулдаг яруу найраг, уран зохиолын бүлгэмүүд , бүлгэмүүдэд хамаарагдан шүлэг, уран бүтээлээ бичдэг хот, аймаг, дүүрэг, сум, хороодод сууж буй уран бүтээлчдийн дунд зарлан байна.
Булгэмүүд уралдаантай холбоотой үйл ажиллагаагаа цахимаар олон нийтэд түгээх ба уралдааны зохион байгуулагчид баримтжуулан ирүүлнэ.
Журам:
Найргийн наадам 3 үе шаттай явагдана.
1.Групп тус бүр өөрсдийн бүлгэм дээрээ шалгаруулалтаа явуулж уралдаанд оролцох бүтээлүүдээ 2-р сарын 1-ийг хүртлэх хугацаанд нэгдсэн журмаар bathuu6809@yahoo.com хаягаар мөн хувь чатаар файлаар ирүүлнэ.
2.Аль нэг бүлгэмд үл хамаарагдах чөлөөт уран бүтээлчид мөн адил дээрх хугацаанд bathuu6809@yahoo.com хаягаар мөн хувь чатаар файлаар ирүүлнэ.
3.МЗЭ-ийн гишүүн бус уран бүтээлчид оролцоно.
4.Өнөөгийн архитай нийгмийг, олон өнцөгт индэр дээрээс шууд харсан,архины хор уршгийг сэхээрүүлсэн, архигүй амьдралын төлөөх санаа бодлоо илэрхийлсэн, Монгол яруу найргийн уран яруу, ур хийцийг шингээсэн, шинэ уран бүтээлийг шалгаруулна.
5. “Гэрэл ба сүүдэр”яруу найргийн наадамд ирүүлсэн нийт бүтээлүүдийг эмхэтгэн ном хэвлэж. олон нийтийн хүртээл болгоно.
6.Уралдаанд ирүүлсэн нийт бүтээлүүдээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулна.
7. Эцсийн шатанд шалгарсан 10 бүтээлийг тайзан дээр, үзэгчдийн дунд мэргэжлийн уран уншигч, жүжигчдээр уншуулж эхний гурван байрыг тодруулна…
8.Шалгарсан 10 уран бүтээлчийн нэрсийг 02-р сарын 03-д нийтэд зарлаж эцсийн шатны шалгаруулалт явагдах газар, өдөр цагийг товлоно.
Шагнал:
1-р байр /нэг/ Өргөмжлөл цом, 500 000 төгрөг
2-р байр /нэг/ Өргөмжлөл цом, 300 000 төгрөг
3-р байр /нэг/ Өргөмжлөл цом, 200 000 төгрөг
Тусгай байр /Долоо/ Өргөмжлөл, хамтрагч байгууллагуудын шагнал
Архины эсрэг, архидалтын эсрэг нийгэмрүү хандсан санал санаачлага гарган, хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулсан нэг бүлгэмийг шалгаруулж Өргөмжлөл,Цом,300 номтой номын сангаар шагнана.
Уриалга
Хот, дүүрэг, аймаг, орон нутагт архигүй амьдралын төлөө,архигүй нийгмийн төлөө, сайн үйлсийг дэлгэрүүлж,хийж бүтээж, зорьж, зүтгэж яваа төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд болон, хүвь хүмүүс,аж ахуй нэгжүүдийг хамтран үйл ажиллагагаа нэгтгэн ажиллахыг уриалж байна.
Зохион байгулагчид:
“Архи баабаа амьдрал гоогоо” хөтөлбөрийг санаачлагч Яруу найрагч Хэнтийн Батхүү.
“Мөнх нарны сүү”Хүүхдийн төлөөх ТТБ
Хүүхдийн төв номын сан
Минжин-Сор үндэсний үйлдвэр
Морьт-Арслан ХХК
“Сэтгэшгүй” эмнэлэг болон бусад дэмжигч байгууллагууд .
Харилцах хаяг:
ФБ-Хэнтийн Батхүү, хувь чатаар болон утас:88178101
2018-01-10 Улаанбаатар хот
Жич:
“Архи баабаа амьдрал гоогоо” хөтөлбөрийг дэмжиж хамтарч ажиллах Телевиз, Радио ,Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Төрийн болон төрийн бус байгууллага хамт олон, хувь хумүүс ХЭНТИЙН БАТХҮҮ хувь чатаар буюу 88178101 утсаар холбогдно уу?
URL: