ОХУ-д сонгуулийн дүнг таамаглахыг хориглов

ОХУ-д сонгуулийн дүнгийн таамаглал болон олон нийтийн судалгааны дүнг нийтлэхийг хоригложээ.

Энэ хориг хэвлэмэл болон цахим сонин хэвлэл, мөн телевизэд хамаатай аж.

Хуулийн дагуу хориг арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн тав хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Арванхоёрдугаар сарын 3, 4-нд сонгуулийн бүх хэсэг дээр сурталчилгаа явуулахыг хориглосон байна. ОХУ-ын Төрийн Думын сонгууль арванхоёрдугаар сарын 4-нд болно.


URL:

Сэтгэгдэл бичих