Г.Баасан : АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдолд Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи хэрэглэдэг гэх мэдээлэл байгаа
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэл хийсэн.
Тэбрээр: -Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.
-102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан. Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.
-Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.
-Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.
-АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. -Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.
Х.Энхжаргал дарга төмөр замын хэргийг чимээгүй орхи гэсэн. Гэтэл Д.Жигжиднямаагийн хүү хар тамхи хэрэглэдэг, орлогч дарга Ганболдын авлигалын хэргийн мэдээлэл байна.
- АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.
-Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй гэж мэдээллээ.
URL: