Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 8-наас 2018 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж
явган шуурга шуурч, хүйтний эрч чангарна -
Баруун аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар цас орж, салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч чангарах ч цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Хүрэн бэлчир, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 13-нд зарим газраар, 12,14-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 8,13-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Зүүн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8, 14-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 9-12 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: Нэгдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 9-12м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 3 хоногт хүйтний эрч бага зэрэг чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Цааш хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
URL: