Хариутай бол бариутай гэж…
Гэр хорооллынхоныг гэрт суулгачаад худгаас усыг нь зөөлгөөд, гадаа гарч хувингаар нүүрс оруулаад өдөрт гурваас доошгүй галлуулах ажил хийлгэчээд бас болоогүйээ халтар G хороолол гэж нэрлэчээд өөрсдөө хийж бүтээж гавьсан юмгүй, паартай байшиндаа зурагт үзээд өглөө грашнаас машинаа унаж ажилдаа ороод орой буцаад граш руу орж машинаа тавьчаад гэртээ ормогц гар утсаа маажаад:
-Утаа утаа, ямар аймаар утаа вэ гээд утааны эсрэг аав ээжүүдийн группд пост оруулсан шигээ хэвтэж байхад гэр хорооллын ажилтан автобусаар гэртээ харьж нүүрсээ түлж худгаас усаа зөөсөөр л.
Тэдний буруу биш. Тэд утаа үл гаргагчидтай адилхан ажиллаж амьдрах үндсэн хуулийн эрхтэй. Тэд утаа гаргахгүй гээд хөлдөж үхэлтэй биш, хоол хийж идэхгүй өлсөж үхэлтэй биш дээ.
Тиймээ, тэдний ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулаагүй цагт бид мянга хашгираад, мянга мөнгө зарцуулаад, мянган утааны эсрэг групп, пейж нээгээд ч бахь байдгаараа л байна.
Гадны орнуудад, за Америкийг авч үзье. /Гэвч та америк монгол 2 өөр гэж хэлж болохгүй шүү, энэ бол өөр асуудал/ Билл Гейтс маш олон халамжийн үйл ажиллагааг оршин буй нутаг дэвсгэртээ үзүүлж тэдний нийгмийн түвшинг сайжруулахад маш их анхаардаг.
Түүний ярих дуртай үг нь;
“Бид нийгмээрээ амьдардаг, бидний үр хүүхдүүд хоорондоо гэрлэж, хоорондоо найзалж, хамт ажиллаж амьдарцгааж байна. Иймээс бүгд дээд түвшинд амьдрахын тулд нэг нэгнээ өөд нь татаж тэдэнд онцгой анхаарал хандуулж байх ёстой”
Энэ бол дэлхийн тэрбумтан Биллс Гейтсийн хэлсэн үг.
Ийм л байна даа. Тэдэнд анхаараагүйн төлөө та бидэнд өгч буй нөхөн төлбөр бол УТАА юм.
Үүнийг л ойлгочих. Тэгээд дараа дараагийн асуудлуудаа ярьсан нь дээр дээ.
Зарим нэг дарга нар “утаа гаргасан хүнийг гэмт хэрэгтэн болгож шоронд хорино гэсэн шүү”. Энэ бол амиа бодсон хүний үг өгүүлбэр болж сонсогдож байна.
Түүний оронд гэр хорооллынхоны нөхцөл байдалд анхаарсан нь дээр болов уу.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Anhnaasaa l huduuniih niig hotruu shiljij irehiig horigloson heveeree bsan bol!!!!…. NO SMOKE!!!!!!