76 гишүүний нүцгэн натюрморт
Даланзургаан гишүүний хурлын ширээ хоосон байна
Даланзургаан тойрогтоо худлаа ярихаар явсан байна
Малчин жаахан бандийг мад тавихаар очсон байна
Манай эмээгийн утасруу шалдан зургаа явуулсан байна
Хажуу айлын амбаараас бандааштайгаа гарсан байна
Халтар банхрын амнаас амжиж харин зугтсан байна
Улаанбаатарт зарим нь манарч төөрөөд хоцорсон байна
Утаагүй зуухны утаанд муужирч унатлаа хордсон байна
Зудтай аймагт зарим нь зутарч яваа сураг байна
Зугаа цэнгэлийн ширээн дээр мансуурч суугаа зураг байна
Анчин гөрөөчин дагаад чононд явсан яриа байна
Айлын нохой андуураад дайрч алсан хэрэг байна
Ерөнхий сайдын чихнээс холуур өнгөрөөхийг бодсон байна
Тагнуул хуулийн газраас олж мэдээд түгээсэн байна
Хуулийн сайд нь дуулаад боож үхэхээ шахсан байна
Хурлын дарга нь дуугүй дүрлийж суусан мэдээ байна
Малчин, саальчин, гахайчныг тэтгэвэрт гаргаад ирсэн байна
Маамуу тэвэрсэн ээжүүдэд цалин тараагаад харьсан байна
Өндөр цалинтай аавуудын өврийг тэмтрээд буцсан байна
Өөрийн хүний хүүхдүүдэд мөнгийг нь өгөхөөр болсон байна
Саалийн үнээ Эрдэнэтээ зуун хувиар авсан байна
Сайхан мэдээ дуулгалаа гээд хаа сайгүй бичсэн байна
Чингис бондын өрнөөсөө өр тавиад гарсан байна
Чиний миний халаас руу гараа лавхан шургуулсан байна
Даланзургаан гишүүний хурлын ширээ дүүрсэн байна
Даланзургаан гишүүний хэрүүл маргаан эхэлсэн байна
Л.Ганзул
URL: