Д.Сумъяабазар улсын зардлаар эрдэнэсийн эрэлд мордлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадны хэд хэдэн орон руу аялахаар хүлгийн жолоо залж байгаа сурагтай. Эдийн засаг элгээрээ хэвтчихсэн өнөө үед сайдын аялаж байгаа нь салбар яамандаа болон Монгол Улсад тийм их үр өгөөжтэй аялал биш гэдэг нь чих дэлслээ. Үнэндээ тус яамыг Д.Сумъяабазар толгойлох болсон цагаас хойш үр дүнтэй ажил нээх их яваагүй гэнэ.

16693

Түүгээр ч зогсохгүй үзүүр түрүүний бөхийн хэмжүүрээр л яамыг удирддаг сурагтай. Энэ удаагийнхаа аялалын зардлыг сайд “Эрдэнэс таван толгой”-гоор даалгаж байгаа сурагтай. Мөн тус яамных нь гадаад харилцаанд эхнэр Мичидмаагийн нь дүү ажиллаж байгаа гэнэ. Д.Сумъабазар сайд энэ удаад Казакстанаас эхлээд таван орны эрдэнсийн санг сонирхож үзэх төлөвлөгөөтэй аж. Монгол орны эрдэнсийн сангийн саь хоосорсон. Энэ нь төрийн эрх мэдэлтэнүүд урт хуруугаа хийснээс болсон гэж ам дамжсан сул яриа иргэдийн дунд байдаг.

Тэгвэл эрдэнэсийн сангүй болсон манай улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумъяабазар гадны орнуудын эрдэнэсийн санг сонирхох шугамаар их мөнгө үрэх болсон шалтгаан нь юу вэ. Өнөөдөр литр бинзений үнэ дээр 200 төгрөг нэмэгдэж, өргөн хэрэглээний үнэ долоо хоногийн дотор огцом өсчихлөө.

Гэвч түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэнэ гэх шахуу амлалт өгсөн эрхэм төрийн түшээ ийнхүү хуьийн ашиг сонирхолоороо хувьсгалын зардлаар эрдэнэсийн эрэлд гарлаа. Үүнийг салбар яамны зарим ажилчид ихэд гайхаж байгаа сурагтай. Арга ч үгүй биз. Сайд нь гэнэт их мөнгөний урсгал гаргаад хямарсан улс, мөнгөггүй болсон яамныхаа ажлыг орхиод явж байхад хэн дуртай байх вэ


URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you14

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 22 July 2018

thank you9

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих