СЭРЭМЖЛҮҮЛЭГ !!! Иргэд нүүрс түлж унтаад түүндээ угаартаж нас барсаар байна !!!
Таны харж байгаа энэ баримт бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн бидэнд өгсөн албан бичгийн хариулт. 2014 онд нийт 19 хүн гэртээ нүүрсний угааранд угаартаж нас барсан, 2015 онд гэртээ нүүрсний угааранд 13 хүн нас барсан, 2016 онд мөн 13 хүн гэртээ нүүрсний угааранд угаартаж нас баржээ.
Бидний амьсгалж байгаа агаар ингэж амиа алдах дайны угаарын хэмжээ рүү ойртсоор байгаа тул ийнхүү угаартаж нас барсан иргэдийн тоон баримтыг сэрэмжлүүлэг болгон та бүхэндээ хүргэж байна. Би хувь хүнийхээ хувьд энэ бол нэлээд дарсан тоо баримт гэж хардаж байгаа.
Учир нь Шүүх шинжилгээний ажилтан Шинэцэцэг надтай анх утсаар ярихдаа “Улаанбаатарт гэртээ угаартаж үхсэн нэг ч хүн байхгүй байна манайд бүртгэгдсэн” гэсэн юм. Би хариуд нь миний таньдаг хүнийгэр бүлийн гурван гишүүн гэртээ угаартаж амиа алдсан шүүдээ, тэр тоо баримт хаана байна гэж нэлээд маргалдахад тэрээр ахиж юмаа харж байгаад өө тийм байна гэлээ. За яг наадах шиг чинь баримтууд байгаа эднийгээ нягтлаад өг гэж хэлсэн юм. Хариуд нь энэ бичиг бидэнд ирсэн юм.
Эндээс би Шүүх үинжилгээний газрынхан энэ тоогоо дутуу шүүсэн байх, эсвэл дарсан баримт болов уу гэж хардаад байгаа юм. Өөрөөр хэлбэл үүнээс ч олон хүн гэртээ энэ нүүрсний угааранд амиа алдаж байгаа гэж би хувьдаа хардаж байна.
Гэртээ нүүрс түлж амьрах нь биднийг үхэлд хүргэдэг гэдэг нэг баримт энэ байна. Буруу галласан үед л угаартаж амиа алдана шүүдээ, ЗӨВ ГАЛЛАВАЛ ЗҮГЭЭР ГЭХ Л БАЙХ. Гэхдээ бид яг одоо үхэлд хүргэхээр өндөр тунтай угаар уруу ойртсон агаараар амьсгалсаар л байгаа шүү. Болгоомжтой байгаарай иргэд минь.
URL: