МАХН-ЫН ДАРГЫГ БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ЭНЭ САРЫН 19-НД ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО
МАХН-ын II Их хурлын чуулганд оролцогчдын 94.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар сонгосон. Улмаар МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм.
Энэ дагуу өнөөдөр Дээд шүүх дээр хүсэлтийг хэлэлцэх байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр болон О.Баасанхүүгийн талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Улсын Дээд шүүх хойшлуулах эсэх хүсэлтийг авч хэлэлцээд энэ сарын 19 хүртэл хойшлуулсан байна.
URL: