Афганистаны 445 мянган иргэн дайнаас болж дүрвэжээ

afgan(3)НҮБ-ын хүмүүнлэгийн үйл хэргийг зохицуулах танхимын Афганистаны хэрэг эрхлэх газрын мэдэгдсэнээр, 2017 онд Афганистаны 445 мянган иргэн дайны улмаас гэр орноосоо дүрвэсэн байна.

Тус байгууллага ”2017 онд Афганистаны зүүн бүсийн дүрвэсэн 140 мянган хүний 123 мянга гаруй нь Нанагархар мужаас ирсэн юм” гэжээ.

Өнгөрсөн 10-р сараас хойш Афганистаны цэрэг, зүүн бүсэд орогнож байгаа ”Исламын улс” бүлэглэлтэй үргэлжлэн тулалдаж буйн улмаас маш олон энгийн иргэн гэр орноосоо дүрвэсэн байна.

2001 оноос хойш, Афганистаны сая гаруй энгийн иргэн дайн тулаан буюу улам даамжирч буй хурцадмал байдлаас болж гэр орноосоо дүрвэжээ.

НҮБ-аас Афганистанд суугаа тусламжийн хэсгийн өнгөрсөн 10-р сарын 13-нд гаргасан бүртгэлээс үзвэл, 2017 оны эхний 9 сарын байдлаар төрөл бүрийн зэвсэгт мөргөлдөөнд Афганистаны 8019 эгэл иргэн хохирсны 2640 нь нас барж, 5379 нь шархадсан аж.

М.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих