Ebarimt-д анхаараач ТАТВАРЫНХААН!!!

4caa3bf358f69af16ace5c2c6d4efcfdИргэн, аж ахуйн нэгжүүд худалдан авалтын 2-20 хувийг буцааж авдаг болоод  бид гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч энэ ажлыг Монгол улсын хөрсөнд бууж өгөхгүй байна. Энэ нь Татварын Ерөнхий газар ажлаа маш муу хийж байгаатай шууд холбоотой юм. Үүнийг жишээ баримттайгаар хүргэе.

1.      Өнөөдөр 2017.01.02-ны өдөр.  Энэ өдөр бүртгүүлсэн баримт хаашаа ч юм алга болов. Арга ч үгүй биз. Төрийн албан хаагчид маань  2016, 2017 оны функцийг суулгасан хэрнээ 2018 оны функцийг ebarimt аппликэшнд байрлуулаагүй юм. Баримтыг уншуулахад амжилттай бүртгэгдлээ гэсэн ч хүлээгдэж байна гэсэн бичиг үсэг гарч ирсэнгүй. Улмаар дахин бүртгүүлэхэд энэ баримт бүртгэгдсэн гэж байгаа.

2.      Татварын ерөнхий газраас ebarimt-ийн хэрэгжилтэд тэр бүр анхаардаггүй нь ажиглагдаж байна. Тухайлбал, иргэд зах худалдааны төвийг хямд гэж сонгон үйчлүүлж байгаа. Гэвч томоохон зах худалдааны төвүүд баримт хэвлэж өгдөггүй. Энэ талаар татварын газрын  1800-1288 /энгийн утасны тарифтай/ утсанд мэдээллэхэд мэдээлэл хүлээн авлаа гэдэг боловч ямар нэгэн арга хэмжээ өнөөдрийг хүртэл аваагүй байна. Уг нь энэ асуудалд харьяа татварын албаны татварынхан анхаарч ажиллах ёстой. Гэвч томоохон зах, худалдааны төвүүд баримт хэвлэхгүй хэвээрээ л байна.  Мөн тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарж байгаа дэлгүүрүүд манайх баримт өгдөггүй хэмээн худалдагч нар нь ярвайж байх жишээтэй.

3.      Мөн интернетээр худалдаа хийсэн тохиолдолд ААН-үүд хэзээ ч ebarimt мессеж болон имэйлээр баримт явуулдаггүй. Явуулсан түүх ч бараг байхгүй биз.

4.      Мөн сугалаанд оролцох эрхтэй ч НӨАТ-ын мөнгө ордоггүй. Гэтэл үүнийг татварын газраас НӨАТ суутган төлөгч худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг бүртгүүлэхэд НӨАТ-ын 20 хүртэл хувийн урамшуулал бодогдох ба НӨАТ суутган төлөгч биш байгууллагаар үйлчлүүлсэн төлбөрийн баримтанд урамшуулал бодогдохгүй зөвхөн сугалаанд оролцоно гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл та бид хохироод үлдэж байгаа юм. Үүнд татварын газар шийдэл олоогүй байгаа нь гайхалтай залхуурсны тод жишээ юм.

5.      Онгоц, вагоны тасалбар авахад ибаримт өгдөггүй. Гэтэл тухайн байгууллагууд ebarimt өгөхгүй байх хуулийн зохицуулалттай гэх. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой байтал ийм шударга бус байгаа нь хэсэг бүлэг хүмүүсийг бизнесийг илт дэмжиж байгаа хэрэг юм.

6.      Гадаадаас сайт, аппликэшн нэвтэрдэггүй.

7.      Үүний зэрэгцээ ААН-үүд илгээгүй гэсэн баримт ихээр гардаг. Ийм тохиолдолд гр утаснаас бус компьютероос ороод сар сараар нь шүүгээд ААН илгээгээгүй баримтыг устгаад, ахин сугалааны дугаар, ДДТД, үнийн дүнгийн хамт бүртгүүлэх юм байна. Мөн үнийн дүн зөрүүтэй баримтын ДДТД-г оруулах ёстой аж. Харин таньд очиж байгаа хэвлэмэл баримтыг гээсэн бол дээр дурьдсан шиг засах боломжгүй байдаг. Ядаж энэ мэдээллийн татварын газрынхан иргэн бүр мэдэж байхаар өгөөгүй.

Уг нь энэ бүхнийг ганцхан сарын аян өрнүүлээд шийдэж болохоор… Гэтэл дарга нь сэтгэхгүй байгаа юм уу? Эсвэл ажилчид нь сэтгэхгүй байгаа юм уу алдаа мадаг доголдлыг шийдэж чадахгүй арчаагүй газар байх…

Dorgio.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих