ХАЛЬТИРЧ УНААД БОСОЖ ЧАДАЛГҮЙ АМЬСГАЛ ХУРААЖЭЭ

haltirgaaӨвлийн улиралд иргэд биеэ авч явах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэрэглэснээс болж осгож амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Манай улсад жилд дунджаар архины хордлогоор 537 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Өнгөрсөн сард  нийслэлийн хэмжээнд  44 хүн амиа алдсан байна. ХУД-ийн XX хорооны нутаг дэвсгэрт 30 гаруй настай иргэн архи уугаад, харих замдаа халтирч унаснаар, босож чадалгүй осгож амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан байна.Мөн эрүүлжүүлэх байрны үүдийг татаж байгаа иргэдийн 420 нь эмэгтэй, 118 нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь архидалт залуужих болсоныг цагдаагийн байгууллаас хэлж байгаа юм. Тэдний 200 нь очих газраа мэдэхгүй, 32 нь гудамж талбайд ухаангүй болсон, 1,524 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байжээ.

Жавар тачигнасан идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед энэ мэтийн харамсалтай хэрэг гарах магадлал өндөр учраас албан байгууллагын шинэ жилд явсан ойр дотнын хүн, найз нөхдийнхөө араас анхаарал тавих нь болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.


URL:

Сэтгэгдэл бичих