ЕБС-ийн сурагчдад “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт явууллаа

707d707c7e674d376393e63fd6134533_130660Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, аюул уршгийн талаар бодит мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх “Мансууралгүй ирээдүй бидний сонголт” сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад ерөнхий боловсролын сургуулийн Орчлон 9-12 дугаар ангийн сурагчид хамрагдсан бөгөөд тэд энэ төрлийн бодисын хор хөнөөл, түүнтэй холбоотой гэмт хэргийн талаар мэргэжлийн хүмүүсээс сонсож, мэдээлэл авах нь тодорхой хэмжээний мэдлэгтэй болж өөрийгөө болон найз нөхдийгөө буруу зуршлаас хамгаалах, бусдад уруу татагдахгүй байх ач холбогдолтойг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунжаргал хэлж байв.

Сэтгэцийн эмгэг судлалын Үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Сурагчдад мансууруулах бодисын хор холбогдлыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарлаж өгснөөр урьдчилан сэргийлэх чухал ажил болж байгаа юм. Энэ төрлийн бодист донтсон хүмүүст эмчилгээний үр дүн гарахад хэцүү байдаг учир түүнээс нь сэргийлж урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулах хэрэгтэй байдаг” гэдгийг онцолсон.

Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглан сонирхсон мэдээллээ авч чаддаг болсон зэргээс шалтгаалан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг ЭЦА-наассэрэмжлүүллээ. Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн сургуулиудад, цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулах юм.


URL:

Сэтгэгдэл бичих