Хойд Солонгос НҮБ-ын хоригийг “Дайныг өдөөсөн үйлдэл” гэв

170903060204-bt105-north-korea-kim-jong-un-0903-recrop-exlarge-tease-600x337Өчигдөр Хойд Солонгос НҮБ хатуу хориг тавихад нөлөөлсөн Америк болон бусад орон “шангаа хүртэх” болохыг хэллээ. НҮБ дахь Америкийн Элчин сайд Никки Хэлий хэлэхдээ “Цөмийн зэвсэг үйлдвэрлэх үйл ажиллагааг нь хязгаарлах зорилгоор Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авсан” гэсэн юм.

Хориг арга хэмжээнд шатахуун, дизель, тос, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, металлууд, машин, техник болон нүүрсний экспортод  хязгаарлалт тогтоож, эдгээрийг ашигласан орнуудад 24 сарын дотор Хойд Солонгос руу далайгаар буцааж хүргэх шаардлага тавьсан юм.

Хойд Солонгосын зүгээс “Уг хориг арга хэмжээ хатуудаж байна хэмээгээд, Солонгосын хойгийн тогтвортой байдал, энх тайванд харшилсан үйлдэл боллоо. Хэрвээ Америк амар тайван амьдрахыг хүсч байгаа бол манай оронд үзүүлж буй хатуу бодлогоо зөөлрүүлэх ёстой. Америк биднийг цөмийн зэвсгээрээ давсан гэж бодож байгаа бодлоосоо салах хэрэгтэй” гэсэн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих