Баяртай, Н.Энхбаяр аа

c35819ecb98230fa235f6f0314f0b5b8Төрийн албыг улс төрөөс ангид байлгах зорилгоор Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн билээ. Үүнд олон улстөрчид, төрийн албан хаагчдыг  төр, улстөрөөс ангид байх тухай заалт орсон байна. Тодотговол, урьд өмнө ял шийтгэлийн хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болдог байсан бол авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд дахиж төрийн албанд ажиллах боломжгүй гэж хуулиар хаасан нь төрд ажиллах улстөрч лав байхгүй болох шинжтэй. Яагаад гэвэл манай улсад авлига албан тушаалын хэрэгт оролцоогүй улстөрч маш цөөхөн байж таарна.

Улстөрийн албан тушаалаас уруудсан нөхөд агентлаг газрын дарга болдог байдал ийнхүү хумигдаж байна. Тухайлбал, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан С.Отгонбаяр агентлагийн дарга болчихсон явж л байсан. Харин шинэ хуулиар энэ байдал эцэс болж байна. УИХ-ын гишүүн асан, хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, өдгөө ИТХ-ын төлөөлөгч, Эрчим хүчний газрын даргаар ажиллаж байсан Д.Баттулга,  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, “Эрдэнэс таван толгой”-н захирлаар ажиллаж асан Я.Батсуурь, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн гээд тоолж барахгүй олон хүн төрд ойртох эрхгүй болж байна. Тэдний хувьд ч дүүрсэн хэрэг арваад жил улстөрд эргэн ирэх гэж зүтгэсэн хөөрхий Н.Энхбаяр ингээд дууслаа гэж.

Н.Энхбаярын хувьд  урьд өмнө Ц.Элбэгдорж нар ямар нэгэн гарц гаргалгааны улмаас түүнийг төрөөс ангид байлгаж чадсан бол одоо хүсэн хүсээд ч нэмэргүй болжээ. Зөвхөн Н.Энхбаяр ч бус ийнхүү олон хүн төрийн албанд ажиллахгүй болж байна гэсэн үг. Түүний хувьд айсуй 2020 онд гуравдагч хүчний далбаан дор их улстөрд эргэн ирэх төлөвлөгөө боловсруулж суусан нь ийнхүү талаар болж байна. Уг нь бол МАН, АН-ын байж байгаа байдлаар харахад ирэх сонгуульд гуравдагчдын орон зай улам тодорч байгаа цаг санж.

Энэ хуульд дөрвөн чухал үзэл баримтлалыг чухалчилсан байна. Нэгдүгээрт, төрийн албыг улс төрөөс ангид, хараат бус байх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, төрийн алба өөрөө шатлан дэвших тогтолцоог бий болгожээ. Гуравдугаарт, төрийн албыг хариуцлагатай болгосон байна. Дөрөвдүгээрт, Төрийн албаны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчилж, эрх хэмжээг нь нэмсэн гэх зэрэг зүйлсийг тусгажээ.

Х.Баатар

Шуурхай.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих