Архины эрсдэл багатай хэрэглээ гэж юу вэ?
Ийм хэрэглээнд архины хэрэглээний хэмжээг багасгах болон өөртөө болон бусад хүмүүст учруулж байгаа архины хор хөнөөлтэй хэрэглээний хэв маягийг өөрчлөх асуудлууд багтаж байгаa.
Стандарт уулт өдөрт хоёроос илүү хэмжээтэй байх, долоо хоногт таваас дээш өдрөөр архийг хэрэглэж байгаа тохиолдолд хор хөнөөлийн эрсдэл ихсэж байгаа нь олон судалгаагаар батлагдсан. Мөн зарим нэг тохиолдолд архины бага хэмжээ ч гэсэн эрсдэлийг ихэсгэж болно. Дор дурьдсан зөвлөгөөнүүд таны эрүүл мэндийн хохирох эрсдэлийг бууруулна:
Өдөрт хоёр стандартаас илүү хэмжээгээр бүү хэрэглэ
Долоо хоногт таван өдрөөс илүү битгий уу
Дараах байдалд архийг огт хэрэглэхгүй байгаарай:
Авто машин жолоодож байгаа үед
Жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй бол
Архитай харшилдаг эм хэрэглэж байгаа тохиолдолд
Эрүүл мэндийн байдал муу байгаа тохиолдолд
Архины хэрэглээг зогсоож чадахгүй байгаа үед
Архины бага эрсдэлтэй хэрэглээний хэмжээ нь архины стандарт уултын /зохистой хэрэглээ/ хэмжээнээс хамааралтай юм. Таны ууж байгаа согтууруулах ундаа ямар хэмжээний цэвэр этанолыг өөртөө агуулж байгааг та мэдэх естой. Нэг лааз шар айраганд агуулагдаж байгаа цэвэр этанолын хэмжээ нэг стакан дарс эсвэл нэг хундага архинд агуулагдаж байгаа этанолын хэмжээтэй адилхан байдаг. Та өөрийгөө ямар хэмжээгээр ууж байгаагаа бодож үзээд стандарт уултын хэмжээгээ тодорхойлоорой. Та архийг бага эрсдэлтэй хэмжээнээс илүү хэрэглэж байгаа тохиолдолд өөртөө болон бусдад хор хөнөөл тодорхой хэмжээгээр учруулж байгаа гэж ойлгоорой. Нэг удаагийн уултаар стандарт уултыг гурав ба түүнээс дээш хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд авто ослын, гэмтлийн, харьцааны, ажлын, эрүүл мэндийн эрсдэл шууд ихсэж байгаа гэж мэдээрэй. Өдөрт хоёр стандартаас илүү хэрэглэж байгаа тохиолдолд хорт хавдар, элэгний эмгэгтэй болох, сэтгэл гутралд орох олон архины хамааралд орох эрсдэл өндөр болдог.
Стандарт уулт гэж юу вэ?
033 мл хэмжээтэй, 0,5%-ийн хатуулагтай 1 лааз шар айраг, эсвэл 40 мл буюу нэг хундага хэмжээтэй 40% хатуулагтай архи, виски, жин, эсвэл 12% хатуулагтай дарс 140 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 18% хатуулагтай дарс 90 мл багтаамжтай нэг хундага, эсвэл 25% хатуулагатай дарс 70 мл-ийн нэг хундагыг нэг удаад уухыг стандарт гэж үзнэ. Энд “эсвэл” гэж тодотгосон байгааг анхаарна биз.
Ямар хэмжээг хэтэрхий их гэх вэ? Энэ бол согтууруулах ундааны хэмжилтэнд чухал зүйл юм. Дээрх хэмжээ нь хэвийн хэмжилт бөгөөд бүх төрлийн согтууруулах ундааны стандарт хэмжээнд ижил хэмжээний согтууруулах бодис оногдохоор тогтсон. Дээрх бүх төрлийн хэмжээнүүд нь стандарт уулт юм.
эх сурвалж: Minii eruul mend
URL: