Шинэ технологи санхүүгийн зах зээлийг ч бас өөрчилж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд интернетийн дуулиан, IP утасны давалгаа болж өнгөрөөд санхүү эдийн засаг ба банкны бүтээгдэхүүний интернет-технологийн дэвшлийг ашиглан давалгаалж буй юм. Үүнийг үүсгэгч блокчейн технологи гол гогцоо нь болж байгааг судлаачид онцолсон. Энэхүү технологи нь төвлөрсөн биш өгөгдлийн сантай. Ингэснээр нэгэн зэрэг мянга мянган хэрэглэгчдийн хооронд шилжих, түүний хөдөлгөөнийг хянах боломж бүрдсэн гэж болно. Мэдээж аливаа зүйлд нууцлалын баталгаа чухал. Тиймээс хэрэглэгч өөрөө өгөгдлийн сангийн өөрчлөлтийг баталгаажуулдаг тул дахин хуурамчаар хийх боломжгүй. IP дээр суурилсан Voice протокол хэрэглэдэг Skype, мөн нээлтэй задгай үйлдлийн системтэй байсан Linux зэрэгтэй төстэй шинжийг блокчейн технологи өөртөө агуулдаг. Хараат бус буюу төвлөрүүлээгүй, дэд бүтэц нь нээлттэй, хямд, дээд зэргийн найдвартай хамгаалттай, бүх үйлдэл нь ил тунгалаг байдгаас нь шалтгаалан энэ технологийг уламжлалт санхүүгийн секторынханд маш эрэлт хэрэгцээтэй болгож байна. Блокчейн гэдэг нь бүх ажил гүйлгээ, олборлох үйл ажиллагаа, арилжаа, худалдан авалтыг хадгалдаг мастер дэвтэр юм. Үүний зэрэгцээ өмчлөлийг баталгаажуулахыг шаарддаг. Техникийн хувьд, хэдхэн минут шаардагддаг, буцааж болдоггүй блокчейн дээр гүйлгээг нэмэх хүртэл техникийн хувьд гүйлгээг эцэслэн боловсруулаагүй байна. Гүйлгээ хийгдэх хугацаанд нэгжүүдийг хоёр талын хэрэглээнд ашиглах боломжгүй бөгөөд гүйлгээг давхар илгээх, залилах, давхардуулахаас сэргийлсэн байдаг.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ШИНЭ БОЛОМЖ
Блокчейн технологи дээр суурилан төрөл бүрийн гарааны бизнес үүсгэж тэдгээрийн бүтээгдэхүүн нь олон зуун сая долларын хөрөнгө оруулалт татах боломжтой аж. Энэ салбарт сүүлийн хоёр жилд 850 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн судалгаа бий. Тухайлбал, “Goldman Sachs ба “BBVA”, “NYSE ба NASDAQ” бирж, “VISA ба MasterCard” төлбөрийн ситемүүд багтаж байна.
Түүнчлэн хамтран тоглогчдын тоо маш хурдтайгаар өсч байгаа. Хөрөнгө оруулагчдын хамгийн их хөрөнгө оруулалт нь зөвхөн блокчейн технологт суурилсан биткойн валютын салбарт байгааг олон улсын судлаачид хэлсэн байна лээ. Тэгэхээр санхүүгийн салбарт хөгжил явагдаад зогсохгүй уг технологид хөгжил явагдаж байна гэсэн үг. Манай улсын хувьд ч ялгаагүй бэлэн мөнгөөр тооцоо хийдэг үе өнгөрсөн. Хүн бүр банкны карт эзэмшин түүгээр гүйлгээ хийж байгаагийн зэрэгцээ хоорондын шилжүүлгээ цахим орчин ашиглан хийдэг болсон нь дэлхийтэй хөл нийлэн алхаж буй дэвшил юм.
БЛОКЧЕЙНЫГ ХЭН АШИГЛАХ ВЭ?
Мэдээж банкнуудад маш чухал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, банкны SWIFT төлбөрийн системийг блокчейнээр орлуулж хэрэглэж болно. Энэ салбарт хийж байгаа олонд танигдсан төсөл бол 40 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Ripple ба хаалттай блокчейн үүсгэж байгаа R3 гэдэг банкны консорциум юм билээ. Мөн Barclays, Credit Suisse, Morgan Stanley, Сiti, UBS, Deutsche Bank зэрэг 40 орчим томоохон банкууд ихээхэн сонирхож байгаа тухай мэдээлэл бий. Түүнээс гадна энэ технологийг ашиглан маш бага мөнгөн дүнтэй төлбөрийн гүйлгээ хийхэд хэрэглэж байна. Банкууд ийм доод төвшний зах зээлийг ер сонирходоггүй байсан . Харин блокчейн үнийн дүн багатай мөнгийг маш бага шимтгэлтэй эсвэл бүр шимтгэл авахгүйгээр шилжүүлдэг байна. Ингэснээр контент эзэмшигчдийн төлбөрийг хялбарчилж байгаа хэрэг. Банкууд үүнийг ашигласнаар үйлчлүүлэгчдээ таних системтэй болсон байна. Жишээлбэл, бүх зээл олгодог санхүүгийн байгууллагууд “know your client” гэсэн ажиллагааг гүйцэтгэсэн байх шаардлагатай. Харин блокчейн технологийг хэрэглэх үед дээрхийг ганцхан удаа хэрэглэхэд л болно.
Уг системийг ашиглаж буй банк буюу системийг хэрэглэгчид нь хэдэн зуу түүнээс ч олон өөрийн харилцагчдийг таньж бүртгэх ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй блокчейнийг ашиглаж буй системийн бусад хэрэглэгчдийн ажлыг ч давхар хөнгөвчилдөг байна. Мөн блокчейн технологийг ашигладаг бусад үйлдлүүд бий. Тухайлбал, биржийн үнэт цаасны худалдаа хөрөнгө оруулалт, мөнгөн шилжүүлэг хийснийг батлах шаардлагатай газруудад хэрэглэж болно.
Блокчейн технологи нь зөвхөн банкнаас гадна бусад салбарт өргөнөөр хэрэглэж болох юм. Энэ технологийг дайн байлдаан гамшиг тохиолдсон үед ямар ч саадгүй хэрэглэх боломжтой.
Дашрамд дурдахад, “НЕО” нь Хятадаас үүсэлтэй хамгийн анхны төвлөрсөн бус, нээлттэй эх үүсвэр бүхий криптовалют, блокчэйн платформ юм. “НЕО” нь Этереүмийн загвартай ижил өвөрмөц блокчэйн алгоритм ашигладаг. Ерөнхий нөхцөлүүдэд хамаарахын хажуугаар энэ нь хэд хэдэн хөрөнгийн төвлөрсөн бус худалдаа, таниулалт болон дижитал хөрвүүлэлтийг дэмждэг юм байна.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин