Үндэстний мөргөлдөөний улмаас 78 хүн амь насаа алдав
Синьхуа агентлагийн мэдээ: Этиопын Оромо мужид сүүлийн үед гарсан үндэстний мөргөлдөөний улмаас 78 хүн амь насаа алдсан гэж 19-нд тус улсын Засгийн газрын Мэдээллийн албаны сайд Негери Ленчо мэдэгджээ.
Тэрээр: Энэ сарын 14-нд, Оромо мужийн Баруун Харарге бүсэд, Оромо овогтнууд тусламжийн бараагаа аваад харьж явах зам зуур халдлагад өртөж, 29 хүн амь насаа алдсан байна. Халдлага үйлдэгч нь Баруун Харарге бүсийн Сомали үндэстний төвлөрөн суугаа тосгоноос ирсэн байж болзошгүй хэмээн мэдэгдэлд тэмдэглэжээ. Оромо үндэстнүүд дараа нь өшөөгөө авсны улмаас 49 хүний аминд хүрсэн байна.
ХОУР
URL: