Энэ өдрийн зурхай /2017.12.21/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны арванхоёрдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 3. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй, хар морь өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болoн хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Орлогоосоо зарлага давна. Залхаж болохгүй. Зөв аргаар зохицуул. Санхүүгийн тооцоогоо дахин нягтал. Жижиг гэж бодохгүй бүгдийг дахин шалга. Гэр бүлд зарлага ихээхэн шаардагдана.
ҮХЭР (4/20-5/20)
Сэтгэлийн сайн бэлтгэлтэй байхын тулд чадах бүхнээ хийгээрэй. Үдээс хойш таны нөлөөний хүрээг тэлэхүйц шинэ холбоо харилцаа тогтоно. Олонтойгоо бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхөд хамаатнуудаа эрж хай. Ямарч үйлчилгээний ажил харагдах нь сайхан боловч санасныг бодвол огт өөр байна. Сайн дурын хүмүүс сайхан сэтгэлээр тусална. Танил хамтрагч чухал нэгэн ур чадварыг заах болно.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ямар нэгэн үнэ цэнэтэй зүйл танд ирэх бөгөөд энэ нь онцгой хүндээ өгөх хамгийн гайхалтай бэлэг байх болно. Ах дүүстэйгээ ч юм уу эрх мэдэл бүхий хүнтэй харьцахдаа асуудлыг эвтэйхнээр зохицуулснаар хэрүүл маргаан, хурцадмал байдлаас зайлсхийж чадна. Ажил дээр дарамт учирч болох авч өөр хэн нэгэн хийх ёстой үүрэг даалгаврыг бүү хий.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөрийн зан араншингаа хянаж олон нийтийн газарт байхаас татгалз. Хамтын ажиллагаа бүтэлгүйтэж магадгүй. Хэрвээ та учрыг нь олохыг хүсвэл энэ асуудал маш ярвигтай болно. Хэрэв та илүү их хэлэлцээр хийх гэж яарах юм бол цаашид харамсах болно. Гэвч таны зан араншин илүү хурцаар илрэх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр таны төрөлхийн зөн билэг сэтгэл харамгүй тусламжаа үзүүлж таныг илүү азтай болгоно. Та маш хүнд хэцүү нөхцөлөөс амжилттай гарч чадна. Гудамжинд туйлын болгоомжтой бай. Авто замын осол эсвэл танхай этгээдүүдийн золиос болохоос сэргийл.
ОХИН (8/23-9/22)
Гэр бүлийн асуудлаа тогтворжуулахад гол хэдэн асуудлууд сөхөгдөж гарна. Таны оюун ухаан үнэлгээ өгөх чадвартай болно. Өөрийгөө сэргээхийн тулд завгүй цагийн хуваариа тогтвортой байлга. Өөрийн тань хайрласан хүн таныг үл тоомсорлоно. Хамтрагчдаа анхаарал тавих цаг байгаа эсэхээ нягтал. Хайртай хүнтэйгээ ч гэсэн ямар нэгэн зүйлийг хамт хийснээрээ тэдэнд өөрийнхөө анхаарал халамжтайг харуулж чадна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сонирхолтой өдөр. Дараагийн хэдэн өдрийн турш тааламжтай сайн нөхцөл байдал давамгайлна. Үйл ажиллагаагаа амжилттай болгох гэж нэг их хүчтэйгээр дайраад байх хэрэг алга, зөвхөн эцэс төгсгөлгүй хүлээлт, саатлыг л тэвчих хэрэгтэй. Хэдийгээр урд нь бүх юм яг таг шийдэгдсэн мэт байсан боловч олон зүйлүүд төлөвлөсөн ёсоор болохгүй шинжтэй. Хайр дурлалын асуудал санаанд ороогүй байдлаар төгсөж болох юм.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хувийн амьдралд хуримтлагдсан асуудлууд нь энэ өдрийг бүхэлд нь эзлэх болно. Ойр дотны хүнд гай зовлон тохиолдож болзошгүй байна. Шинэ ажил эрхлэхэд бэрхшээлтэй байна. Ядарч туйлдаж болзошгүй байна. Хэт дарамттай үүрэг даалгавар гүйцэтгэнэ. Эргэн тойрны хүмүүстээ тусламж үзүүлэхээс бүү зайлсхий.
НУМ (11/22-12/21)
Ажлын ачаалалтай нумуудад өнөөдөр ямар нэгэн хүндрэл гарахгүй. Таны өмнө дахин судалгаа шинжилгээ хийх шаардлага гарч магадгүй. Тиймээс бүхий л зүйлсийг багтаасан эсэхээ нягталж итгэлтэй бай. Зорилгодоо хүрэхээс санаа зовниж байгаа бол та уулзалтын товоо дахин шалгаж, дарамт шахалтыг багасгахын тулд төлөвлөгөөгөө өөрчилвөл зорилгодоо амархан хүрнэ.
МАТАР (12/22-1/19)
Өөрийнхөө байр байдал, боломж бололцооныхоо талаар даргатайгаа зөвлөлд. Таны дэвшүүлсэн санааг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээд маш гайхах болно. Асуудлаа бусадтай хуваалцах нь асуудлын шийдвэрлэнэ. Найз нөхөд, түншүүдтэйгээ хамт өнгөрөөсөн хэсэг хугацаа сайхан байх учраас хамт ажиллагсадтайгаа юм уух, хоол идэх зэргээр уулзахыг хичээ.
ХУМХ (1/20-2/18)
Хийх алхамаа сонгож энэ өдрийн ихэнхи санал солилцоо нөхөрсөг, таатай байх болно. Сүүлийн хэд хоногийн туршид олонхи нь элдэв будлиан ов зальтай тулгарсан тул од эрхэсийн нөлөөгөөр байдал эргээд хэвэндээ орох гэж байгааг мэдэхдээ баяртай байж магад. Олонхи хүлээлт сааталт арилах бөгөөд урд нь саад болж байсан сэтгэл зовоосон асуудлуудын шалтгаан ил болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хэтэрхий олон баяр ёслол тэмдэглэх төлөвлөгөө бүү гарга. Шуугиан ихтэй хөршүүд таны тэвчээрийг ихээр барна. Ханиад хүрэхээс болгоомжилж өвчтэй байгаа хүмүүсээс хол бай. Өнөө орой сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйлс таныг хүлээж байна. Найз нөхөдтэйгээ ямар нэг хөгжилтэй тоглоом тоглож оройг өнгөрөөж яагаад болохгүй гэж.
URL: