Женнифер Лопесийн шинэ найз залуу шоронд орж магадгүй
Нэрт дуучин Женнифер Лопес тайзны бүжигчин залуу залуу Каспер Смарттай
найзалж буйгаа нуухгүй байгаа билээ. Өөрөөсөө 20 дүү залуутай найзлах болсон Женнифер Лопес сүүлийн үед тун жаргалтай харагдаж байгаа гэнэ. Гэхдээ шинэ найз залуу нь ирэх онд шоронгийн хаалга татах магадлал байгаа нь түүнийг түгшээж эхэлжээ. Каспер Смарт гудамжны авто уралдаанд оролцож, удаа дараалан хурд хэтрүүлсэн нь нотлогдсон тул баривчлагдаж байжээ. Тэрээр 26 мянган ам.доллар төлөж батлан даалтад гарсан юм. Түүний хурд хэтрүүлсэн хэргийг шүүх хурал ирэх оны хоёрдугаар сарын 5-нд товлогдсон байна.
Шүүх түүнийг 500 ам.доллараар торгох уу эсвэл 90 хоног хүртэл хуацаагаар шоронд хорих уу гэдгээ шийдэх ажээ.
URL: