Талийгаачийн шарилыг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргэнд өнгөрсөн пүрэв гарагт хүн нас барсан хэрэг гарсан.

Үүний улмаас тус галт тэрэг хуваарьтай цагаасаа нэг цаг гаруй хоцорч хөдөлсөн юм байна. Учир нь талийгаач галт тэрэг хөдлөхөөс өмнө нас барсан тул Төмөр замын цагдаагийнхан галт тэргэнд цаг гаруй үзлэг хийсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна.

Одоогоор уг хэргийг Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. 275 дугаар галт тэргийг өнгөрсөн баасан гарагийн өглөө Улаанбаатарт ирэхэд талийгаачийн ар гэрийнхэн шарилыг нь тосож авсан байна.

Талийгаач нь галт тэргэнд ганцаараа явж байсан бөгөөд Улаанбаатар хотын харьяат, 51 настай Г гэгч байсан аж.

“Тэрбээр нас барах үедээ биедээ ямар нэгэн ил харагдах гэмтэл, шархгүй байсан учир өвчний улмаас амьсгал хураасан байж болзошгүй” гэж шүүх эмнэлгийн шинжээчид  дүгнэж буйг албаны хүмүүс мэдээлсэн юм.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих