Найз хүүхнээ амь оруулах гээд сексджээ
Америкийн Коннектикут мужийн Уилли Мантик хотод нас барсан найз бүсгүйгээ амь оруулах зорилгоор цогцостой секс хийхээр шийдсэн нэгэн эр саатуулагдаж, хорих ялаар шийтгүүлсэн байна. 39 настай Аарон Гасер энэ оны нэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд хэд хоногийн өмнө хорих ял сонсчээ.
Мань хүн гэртээ иртэл найз бүсгүй нь хөдөлгөөнгүй хэвтэж байхыг харсан гэдгээ цагдаа нарт хэлсэн аж. Хажууд нь хэдэн ширхэг хоосон тариур хэвтэж байсан гэнэ. Бүсгүй ямар ч хөдөлгөөн хийхгүй байсан тул Гасер түүнтэй бэлгийн харилцаанд орвол сэрэх байх хэмээн боджээ. Талийгаач бүсгүй түүнтэй унтах дургүй байсан учраас энэ үйлдэл түүнийг амь оруулж мэднэ гэж бодсон аж.
Гасер хүүхний хөл, гарыг оронд хүлж орхисноо сэрэл маш ихээр хөдөлсөн хэмээн тайлбарлажээ. Хурьцал хийж дуусгаад мань хүн цогцсонд өмд өмсүүлсэн байна. Түүний төлөвлөгөө бүтэлгүйтсэн тул Гасер эмч мэргэжилтэй хөрш эмэгтэйгээ дуудсан гэнэ.
Эмч эмэгтэй найз бүсгүй нь хоёр цагийн өмнө амьсгал хураасан болохыг Гасерт хэлжээ. Задлан шинжилгээ хийтэл бүсгүй Гасер түүнтэй хурьцал хийхээс өмнө нас барсан гэдэг нь тодорхой болсон аж. Шүүх гаж донтныг цогцос бузарласанд буруутай гэж үзэн нэг жил хорих ялаар шийтгэсэн байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: