Засгийн Газар С.Баярыг эргүүлэн татсан уу?

527-151317730726(140)

7 сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын дарга М.Энхболдод “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн дуудах асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хүргүүлж байна” гэсэн агуулгатай албан бичгийг хүргүүлсэн билээ. Гэсэн ч УИХ хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр С.Баяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд ирүүлсэн ч шийдэгдэлгүй өнөөг хүрээд байсан юм. Тэгвэл Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар түүнийг эргүүлэн татсан тухай эх сурвалж өгүүллээ. Одоогоор уг мэдээлэл албан бус байгаа юм.

Э.Мягмар
Sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих