Угалз 60, тэх 75, бугa 32-ыг агнуулахыг зөвшөөрлөө

25359923_1652978714748070_1161488617_n-550x300

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн /2017.12.13/ хуралдаанаар тусгай зориулалтаар агнуулах амьтдын тоо толгойг баталлаа. Тусгай зориулалтаар ирэх онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10-ыг агнуулахыг Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлөө. Мөн  цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулах, тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрөв.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих