Трамп батлан хамгаалах зардлын зөвшөөрөлд гарын үсэг зурав

ebf1b5fc-9edf-4c9d-bc8c-ae749a98d192

12-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бараг 700 тэрбум ам.долларын ерөнхий өртөг бүхий 2018 оны Батлан хамгаалах санхүүгийн зөвшөөрөлд гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолд, Дональд Трамп хэлэхдээ: Энэ хуулийн төсөл АНУ-ын армийн орчин үеийн болох түвшинг дээшлүүлж, шаардагдах байлдааны тоног төхөөрөмж нийлүүлж, Америкийн цэргийн хүчин чадлыг богино хугацаанд дээшлүүлэх болно гэжээ.

11-р сард АНУ-ын Конгресс дээрх төслийг зөвшилцөн баталсан байна. Тус хуулийн төслийн дагуу, 2018 онд АНУ-ын батлан хамгаалах салбартаа зориулан бараг 700 тэрбум доллар гаргаж, үүнээс 634 тэрбум ам долларыг армийн худалдан авалт, цэргийн цалин хөлс зэрэг үндсэн зарлагад хэрэглэж, 66 тэрбум орчим долларыг гадаадад байлдааны үүрэг гүйцэтгэхэд зарцуулах юм байна. Тус хуулийн төсөлд мөн АНУ-ын армийн цар хүрээг өргөжүүлэх, байлдааны тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг асуудлыг дурдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих