Ерөнхийлөгч хүүхдүүдтэйгээ “МОНГОЛ ПОП”-ыг сонирхов
Дуучин Д.Болд энэ сарын 24, 25, 26-нд гурван өдөр “UB палас”-ын концертын их танхимд “Монгол поп” тоглолтоо хийсэн. Тэрбээр өмнө нь “Монгол поп” тоглолтоо Төрийн ордонд хийж, цагаан эсгийний ёслол хийж байсан бол энэ удаад үнэнч фэнүүддээ ая дуугаа өргөлөө.
Түүний үнэнч фэнүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бололтой. Ерөнхийлөгч өнгөрсөн бямба гарагт буюу “Монгол поп” тоглолтын хаалтыг хүүхдүүдийнхээ хамтаар үзсэн юм. “UB палас”-ын хамгийн тохилог, тоглолт үзэхэд тохиромжтой суудалд хүүхдүүдийнхээ хамтаар суусан түүнийг хэдэн арван хамгаалагч дагалдаж явсан аж.
Улс тунхагласны 87 жилийн ой өнгөрсөн бямба гарагт тохиож, төрийн өндөрлөгүүд бүгд Монгол бөхийн өргөөнд бөх үзэж байсан бол ардчилсан Ерөнхийлөгч маань харин “Монгол поп” тоглолт үзэж, нэг оройг амарч өнгөрөөв. Үүнээс үзвэл манай Ерөнхийлөгч дуучин Л.Болдын үнэнч фэнүүдийнх нь нэг яах аргагүй мөн бололтой.
Н.ПУНЦАГ
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
URL: