Баруун талдаа жолооны хүрдтэй машины гэрлийн тусгалыг үнэгүй солино

16004

Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй авто машинуудын 50 гаруй хувь нь баруун талдаа буюу буруу талдаа жолооны хүрдтэй байдаг. Харин баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгал өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулдаг сөрөг нөлөөтэй.

Энэ гялбалтаас болж шөнийн цагаар осол аваар гарах магадлал маш өндөр байдаг талаар мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг зөв болгох талаар судалж, тусгай бэлдэц ашиглахаар болжээ.

Бэлдэцийг ирэх сараас авто засварын газруудаар дамжуулан жолооч нартаа хүргэхээр төлөвлөж байна. Мөн замын цагдаа нартай хамтарч хяналт тавих юм. Эдгээр тусгай бэлдэцийг жолооч нарт үнэгүй олгох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих