Нефтийн ханш баррель нь 65 ам.доллар болж өсчээ

1491703819Лондоны олон улсын хөрөнгийн биржид өнгөрсөн даваа гаригт “Брент” маркийн нефтийн ханш баррель нь 0.8 хувиар өсөн 65.19 ам.долларт хүрчээ. Ийм төрлийн нефтийн үнэ 2015 оны зургадугаар сарын 24-нөөс хойш анх удагаа 65 ам.доллароос давсан нь энэ болж байна. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн Нефть, эрчим хүчний сайд нар дэлхийн зах зээлд нефтийн нийлүүлэлт нь эрэлтээс давсныг шийдвэрлэж, нефтийн үнийг өсгөхийн тулд нефть олборлолтыг танах хугацаагаа 2018 оныг дуустал сунгахаар өнгөрсөн сарын 30-нд тохиролцоонд хүрснээс хойш нефтийн үнэ бага багаар өссөөр байгаа юм. ОПЕК-ийн гишүүн улс орнууд болон ОПЕК-ийн гишүүн бус 11 улс, тэдгээрийн дотор ОХУ 2017 оны эхний хагаст өдөрт олборлох нефтийн хэмжээгээ 1.8 сая баррелиар багасгахаар 2016 оны сүүлчээр анх тохиролцоонд хүрснээсээ хойш нефть олборлолтыг танах хугацааг хоёр дахь удаагаа сунгаад байна.

URL:

Сэтгэгдэл бичих