Ц.Анандбазар МИАТ-ийг үнэтэй бензинээрээ “шүршсээр” байна!!!

15991

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “АИ-92 бензин литрийг нь 3000 төгрөгөөр машинд нь шахахыг жолооч нар зөвшөөрөх үү, адилхан чанартай гурилыг хоёр дахин өндөр үнээр авах талхны цех хаанаас олох вэ. Талхчин, таксичин, эрүүл хүн ойлгохгүй, үнэмшихгүй үнэ. Тэгвэл ийм явдал МИАТ хувьцаат компанид тоглоом биш шоглоом болж, ашиг биш алдагдал нүүрлээд удаж байна. Хувийн компанид илүү ашигтай гэрээ улсын компанид маш их алдагдалтай байна. Тиймээс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй” гэж одоогоос сарын өмнө хэлж байлаа.

Энэ бол Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, орлогч дарга Ц.Амараа, МИАТ компанийн нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Н.Ганболд, Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар нарт онгоцны түлш худалдан авах хоёр дахь эх үүсвэртэй болох үүрэг өгч байхдаа гүйцэтгэх засаглалын тэргүүний хэлсэн үг. Яагаад гэвэл МИАТ компани өнгөрсөн зургаан сарын хугацаанд зөвхөн шатахууны үнийн зөрүүгээс л гэхэд 763 сая төгрөгийн алдагдал хүлээжээ.

Ерөнхий сайд нь ингэж үүрэг өгөөд байвч байдал бахь байдгаараа. МИАТ өндөр үнэтэй шатахуунаа авсаар, өндөр үнээр нийлүүлж байгаа хүн нь хөлжсөөр л байна. Харин ч Ерөнхий сайд үүрэг өгөхтэй зэрэгцэн шатахууны шахаагаа улам л өргөжүүлсэн байх юм. Гэхдээ энэ тухай хожим өгүүлье. Харин одоо Ерөнхий сайдын хэмжээнд хүртэл өндрөө авсан энэ асуудал өнөөг болтол шийдэгдэхгүй байгаа нь хэнтэй холбоотойг өгүүлье.
МИАТ-т шатахуун нийлүүлдэг, монополь аж ахуйн нэгж нь “Сод Монгол” групп юм байна. Бүр тодруулбал, МАН-ын Бага хурлын гишүүн Ц.Анандбазарынх. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр Ц.Анандбазар шахааны энэ бизнесээ аль 2010 оноос эхлүүлсэн юм байна. Жил бүр л тендерт нь яагаад ч юм ялж, жил бүр л өндөр үнэтэй шатахуун шахсан хэрэгт буруутгагдаж иржээ. 2010 онд л гэхэд УИХ-ын Төсвийн байнгын хорооны тогтоолын дагуу Үндэсний аудитын газраас МИАТ компанид хийсэн шалгалтаар “Сод Монгол” компани нэг тонн нь 1050 ам.долларын үнэтэй шатахууныг 1650 ам.доллараар МИАТ хувьцаат компанид нийлуүлж байсан нь илэрч байжээ. Тонн тутамаас нь 600 ам.долларын цэвэр ашиг олох ийм бизнес өөр байхгүй биз ээ.

Мөн “Сод Монгол”-ын охин компани болох “Мэргэ ван” компани 2013 онд шатахууныхаа үнийг нэмнэ хэмээн МИАТ-ийг сүрдүүлж байсан удаатай юм байна. Энэ талаар тухайн үеийн Зам, тээврийн сайд А.Гансүх цахим хуудсандаа “Мэргэ ван” компани МИАТ компанитай байгуулсан гэрээгээ зөрчиж,
шатахууны үнийг зохиомлоор өсгөх тулган шаардалт хийж байна” хэмээн мэдээлж байлаа.

“Сод Монгол” компанитай холбоотой дээрх бүх мэдээлэл гарах бүрт УИХ, Засгийн газрын төвшинд энэ байдлыг өөрчлөх талаар ярьдаг байлаа. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч эсрэгээрээ “Сод Монгол” компани энэ зах зээлд байр сууриа бат эзэлж, бат суусаар, бат шахсаар л байв.

Уг нь МИАТ компани шатахуунаа”А-жет лимитед” гэдэг ганцхан компаниас авахаа больж, жил бүр тендер зарлаж шатахуун нийлүүлэгчээ тодруулдаг болсон юм. Арай хямдыг нь, боломжийн үнэтэйг нь сонгох гэж л тендер зарладаг болсноос хойш бүгдэд нь “Сод Монгол”, эсвэл түүний охин компани “Мэргэ ван” ялаад байдаг нь хачирхалтай. Тус компани одоо ч МИАТ хувьцаат компанид онгоцны шатахуун нийлүүлсээр л…

Одоо Ерөнхий сайд үүрэг өгснөөс хойшхи нэг сарын хугацаанд юу болов гэдгийг нэхэн сурвалжилснаа хүргэе. Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Онгоцны түлшний хоёр дахь эх үүсвэртэй холбоотой ажлыг Газрын тосны газар, “Улаанбаатар төмөр зам” хамтран зохион байгуулж байна. БНХАУ болон ОХУ-аас тулш нийлүүлэх боломжтой. Одоо хадгалах сав, тээвэр ложистикийн асуудлыг нарийвчлан судалж байгаа. Ингэснээр ирэх дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхнээс татан авалт хийх боломжтой болно” гэж Ерөнхий сайдад танилцуулсан юм. Хагас жилдээ бараг тэрбум төгрөгийн алдагдал зөвхөн шатахуунаас хүлээж байсан МИАТ-ийн хувьд энэ бол сайн мэдээ.

Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд болсон уг уулзалтаас хойш “Сод Монгол” компани МИАТ-д нийлүүлэх шатахууныхаа хэмжээг улам л нэмж эхэлсэн байх юм. Өөрөөр хэлбэл, шахаагаа улам лавшруулжээ. Төрийн үйлчилгээ шилэн болж, төрийн өмчит компаниудын хийсэн гүйлгээ бүгд иргэдэд нээлттэй болсон болохоор үүнийг уншигч та интернэтээс өөрөө ч харж болно. МИАТ хувьцаат компанийн шилэн дансны мэдээллээс харвал шатахууны төлбөрт “Сод Монгол” компани руу гуравдугаар сарын 5-20-ны хооронд 600 сая төгрөг шилжүүлжээ. Энэ бол өмнөх сараасаа илүү их хэмжээний шатахуун нийлүүлсэн гэсэн үг. Магадгүй Ерөнхий сайд үүрэг өгч, МИАТ хэмээх том зах зээлээсээ шахагдах сургаар дахин шантааж хийж их хэмжээний шатахуун нийлүүлж байхыг ч үгүйсгэх аргагүй юм.

С.ШИЙЛЭГТӨМӨР

Эх сурвалж: www.ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you18

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 24 July 2018

thank you6

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих