ХЯТАД ИРГЭНИЙ АМИНД ХҮРЧ, ОРЧУУЛАГЧ ЭМЭГТЭЙГ НЬ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

tsagdaa-2Дорнод аймгийн Хэрлэн суманд түр оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг монгол залуус хөнөөж, орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 4-нд гарчээ. Энэ хэрэгт холбогдсон дөрвөн хүнийг тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажиллагаа явуулж, саатуулсан байна.

Гэмт этгээдүүд нь 1992-1995 онд төрсөн тус аймгийн харьяат Ч, Т, П, Т гэх залуус аж. Талийгаач 43 настай  В.Л гэгч нь Дорнод аймагт хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд хэргийг үйлдсэн залуус эхлээд хүч хэрэглэн эд зүйлсийг нь дээрэмдэж, амь насыг нь хохироожээ. Дараа нь 31 настай хятад эмэгтэйг Г.Д гэгчийг хүчирхийлсэн аж. Тэднийг Эрүүгийн хуульд зааснаар бүлэглэн барьцаалж бусдыг хөнөөсөн гэж буруутган цагдаагийн хамтарсан хэсэг шалгаж байна.

updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих