Улс тунхагласны ойд Н.Ганбаатар гарьд түрүүллээ
Анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол ард Улсыг тунхагласны 87 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон. Бөх сонирхогч олны барилдана хэмээн таамаглаж байсан өнөө жилийн наадмын түрүү бөх, улсын залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, заан Ч.Санжаадамба нар зодоглоогүй. Мөн улсын арслан Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, заан Д.Рагчаа, Д.Баасандорж, харцага Ө.Даваабаатар нарын хүчтэнуүд ч барилдаагүй юм. 256 бөхийн барилдааны зүүн жигүүрийг улсын арслан До.Ганхуяг, баруун жигүүрийг гарьд Н.Ганбаатар нар магнайлан барилдсан. Нэг хэсэг бөхчүүдийн эрэмбийг тэргүүлж байсан шинэхэн начин Б.Гончигдамба тэргүүтэйхэд хэдэн улсын цолтон нэгийн даваанд өвдөг шороодсон билээ.
Уг баярт хамгийн үзүүштэй, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаануудыгХөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын залуу харцага Ц.Содномдорж, Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Э.Энхбат нар үзүүлж байлаа. Э.Энхбат начны хувьд заал танхимын барилдаанд тогтмол сайн барилддаг бөгөөд өнгөрсөн сард болсон нийслэлийн өдөрт зориулсан барилдаанд Ч.Санжаадамба заантай үлдэж үзүүрлэсэн билээ. Тэрээр энэ удаа залуу начин Ж.Чулуунбат, заан Б.Соронзонболд, харцага Ц.Содномдорж нартай дараалан тунаж, уран хурц мэхээр давж олныг шуугиулсан. Ингээд уг барилдааны цүйзийг тавын даваанаас толилуулж байна.
Тавын даваа
1 .До.Ганхуяг у.а Ө.Бат-Орших у.х
2.Н.Ганбаатар у.г П.Ганхүү у.н
3.М.Өсөхбаяр у.з И.Ёндонсамбуу у.н
4.Б.Соронзонболд у.з Ш.Уламбаяр у.н
5.Ц.Содномдорж у.х Б.Батдорж а.а
6.Ө.Бат-Орших у.х Ду.Батбаяр у.н
7.Д.Лхагвадоржу.н Ч.Баянмөнх у.н
8.Э.Энхбат у.н Ж.Чулуунбат у.н
Зургаагийн даваа
1.До.Ганхуяг у.а Б.Баатарцол а.а
2.Н.Ганбаатар у.г Ч.Баянмөнх у.н
З.М.Өсөхбаяру.з Ц.Содномдорж у.х
4.Б.Соронзонболд Э.Энхбат у.н
Долоогийн даваа
1.До.Ганхуяг у.а Н.Ганбаатар у.г
2. Ц.Содномдорж у.н Э.Энхбат у.н
Наймын даваа
1.Н.Ганбаатар у.г түрүүлсэн
2.Э.Энхбат у.н үзүүрлэсэн
URL: