Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд

15430

Vera Wang-ийн загварын шоу дээрх холимог үс засалт

Загварын шоуны ахлах үсний стилист Пол Хэнлон моделиудын үсийг эхлээд бага зэрэг долгионтой болгож, хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхсэн байгаа. Үүний дараагаар тэр үсний доод хэсгээс туг үс сүлжиж төрхийг илүү сонирхолтой болгосон юм. Та энэ засалтыг өөрийн дураар өөрчилж, заавал нэг гэлтгүй дахиад хэд, хэдэн сүлжсэн үс нэмж болно шүү.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 1)

Valentino-гийн загварын шоу дээрх хайхрамжгүй сүлжсэн үс

Энэхүү засалтын хамгийн гол утга учир нь хайхрамжгүй атлаа эмэгтэйлэг байдалд оршиж байгаа юм. Энэ зорилгод хүрэхийн тулд үсээ эхлээд зөөлөн долгионд оруулах хэрэгтэй. Ингэсний дараагаар хэлбэржүүлэгч спрей цацаж, үсээ франц стилиэр сул сүлжинэ. Мөн эцэст нь сүлжсэн үсээ санаатайгаар сэгсийлгэж, зарим үснүүдийг сүлжээснээс татан гаргах хэрэгтэй.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 2)

Christina Siriano-гийн загварын шоу дээрх “загасан сүүл”

“Загасан сүүл” сүлжилтийг хоёр туг үсээр хийх учиртай бөгөөд энгийн сүлжээстэй харьцуулбал арай илүү хугацаа шаардана. Энэ засалт нь тэгшхэн тайралттай, урт үсэнд бүр ч илүү сайхан харагддаг. “Загасан сүүл”-ийг мөн зэсэн өнгийн уян утсаар шаардлагатай газар нь тогтоож, чимж болно.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 3)

Christian Dior-ийн загварын шоу дээрх дагзны хэсгээр сүлжсэн үс

Энэхүү засалтыг анх харахад маш төвөгтэй мэт санагдаж болзошгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ засалтын гүйцэтгэлд ердөө 10 минут л шаардагдана. Толгойгоо доош нь харуулж, доод эгнээний үсийг гурван хэсэгт хуваан хэсэг бүрийг франц эсвэл дани аргачлалаар сүлжих хэрэгтэй. Ийм байдлаар үсээ толгойныхоо орой хүртэл сүлжиж, төгсгөлүүдийг нь нэгтгэн боож, боосон үсээ мушгиж, овоолно. Эцэст нь үсээ үл үзэгдэгч хавчааруудаар тогтооно.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 4)

Tadashi Shoji-гийн загварын шоу дээрх сүлжиж овоолсон үс

Өдөр тутамдаа хэрэгжүүлж болох энгийн атлаа гоёмсог санаа. Үсээ эхлээд шилэн хүзүүний дагуу доор боож, боосон үсээ энгийнээр сүлжинэ. Дараагаар нь сүлжсэн үсээ мушгин овоолж, үл үзэгдэгчүүдээр тогтооход л энэхүү засалт нь бэлэн болох юм.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 5)

Preen by Thornton Bregazzi-гийн загварын шоу дээрх хагас овоолсон үс

Гүйцэтгэхэд илүү их хугацаа шаардах ч илүү өвөрмөц харагдах засалт. Энэ засалтыг хийхдээ эхлээд үсэндээ хэлбэржүүлэгч спрей цацаж, үүний дараа үсээ хоёр хэсэгт хувааж, үл үзэгдэх боолтоор тогтооно. Нэг хэсгийг нь сүлжиж овоолох шаардлагатай бол, нөгөө хэсгийг нь шулуун хэвээр нь үлдээж, жижиг туг үсийг сүлжин чимэглэл байдлаар оруулна.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 6)

Honor-ийн загварын шоу дээрх туузаар чимэглэгдсэн сүлжсэн үс

Ийм засалт хийхийн тулд эхлээд үсээ индүүдэж, аль болох шулуун болгох хэрэгтэй. Ингэсний дараа үсээ хоёр хэсэгт тэгш хувааж, хоёр талд нь туузаар бооно. Боосон үснүүдээ сүлжиж, төгсгөлүүдийг нь нэгтгэн нэг сүлжээс болгоно. Эцэст нь үсэндээ хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн түрхэж, хаа нэгтэйгээс илүү үс цухуйхгүй байх дээр онцгой анхаарал хандуулаарай.

Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд Гэрийн нөхцөлд хийж болох сүлжсэн үсний өвөрмөц засалтууд (фото 7)


URL:

Сэтгэгдэл бичих