О.Баасанхүү гишүүн Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвлхагвыг АТГ-аар шалгуулахаар болжээ

15380
УИХ-гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвлхагвыг АТГ-т шалгуулахаар болжээ. Учир нь, тус аймгийн ИТХ аймагтаа 03.00 хүртэл архи худалдаалах зөвшөөрөл олгоод байгаа аж. О.Баасанхүү гишүүн У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдох үед нь энэ тухай хэлж байсан юм. Гэвч асуудал шийдэгдээгүй бололтой.
    Тэрээр АТГ-ын даргад хаягласан албан бичигтээ “Аливаа гэмт хэргийн үндсэн шалтгаан нь архидалт, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс шалтгаалдаг бөгөөд гэмт хэрэг, хэв журмын зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл дээрх нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг. Үүний нэг тод жишээ бол Багануур дүүрэгт хэдэн жилийн өмнө “Азийн чоно” хэмээх чанарын шаардлага хангаагүй архинаас болж олон иргэдийн амь нас хохирон улс орон, эдийн засагт багагүй хохирол учирч байсан.
    Энэхүү нөхцөл байдлаас сургамж авч нийслэл болон хөдөө орон нутгуудын хувьд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг тодорхой өдрүүдэд хориглосон тогтоол шийдвэрүүдийг гаргасан байдаг. Харамсалтай нь Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нь хувийн эрх ашигтаа үйлчилж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн зургадугаар хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон байна.
    Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг хүсье. Хуулийн хугацаанд зохих арга хэмжээг аваагүй тохиолдолд дараа дараагийн шатны арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
http://erdenetinfo.mn/post/6609

URL:

Сэтгэгдэл бичих