МУИС-ийн оюутнуудын дунд “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөг зохион байгууллаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж Дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Бүх нийтэд зориулсан тогтвортой, уян хатан нийгмийг бий болгоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм.
Энэхүү өдрийг угтан СЗСҮТ, МУИС хамтран “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” өдөрлөгийг 2017 оны 11 сарын 30 өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд СЗСҮТ-ийн дарга Ц.Ганчимэг, удирдлагуудын хамт, МУИС-ийн Реактор, доктор Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан Дэд захирал, доктор Б.Очирхуяг, Хөгжил, төлөвлөлт хариуцсан Дэд захирал, доктор Ц.Болормаа зэрэг 10 гаруй салбар сургуулийн Захирлууд оролцлоо.
СЗСҮТ, МУИС хамтран тус сургуулийн оюутнуудын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлагыг эерэгээр өөрчлөх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мөн МУИС-ийг хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй дэд бүтэц, хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн сургууль болоход хамтран ажиллахаар төлөвлөн уг өдөрлөгөөр дараах ажлуудыг зохион байгууллаа.
1. Мэтгэлцээн:
МУИС-ийн оюутнуудын дунд оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр судалж, танин мэдэх, эерэг ойлголт, хандлагыг бий болгох зорилгоор мэтгэлцээн зохион байгуулсан. Мэтгэлцээнд МУИС-ийн салбар сургууль бүрийн төлөөллүүд, мэтгэлцээний клуб-ууд оролцож өрсөлдсөн байна.
2. Дохионы хэлний сургалт:
МУИС-ийн Багш, ажилтан, оюутан зэрэг нийт 20 гаруй хүмүүст 3 өдрийн дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан Багш, ажилтан, оюутан нарт сургалтын Батламж гардуулсан байна.
3. Нөлөөллийн ажлууд:
· Бэрхшээлийг биеэр мэдрэх нь сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж нийт 55 оюутан, ажилтан, албан хаагчдыг хамруулсан. Үүнд:
ü Хөгжлийн бэрхшээлийн талаар Прадигм илтгэл
ü Харааны бэрхшээлийг биеэр мэдрэх
ü Сонсголын бэрхшээлийг биеэр мэдрэх
ü Хөдөлгөөний бэрхшээлийг биеэр мэдрэх
ü Дэд бүтэц, хүртээмжийн талаарх богино хэмжээний нэвтрүүлэг үзүүлэх зэрэг сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.
· Хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлагыг эерэгээр өөрчлөх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх “Хөгжлийн бэрхшээл амжилтад хүрэхэд саад болох ёсгүй” сэдэвт салбар тус бүрдээ амжилтад хүрсэн 10-н хөгжлийн бэрхшээлтэй алдартны тухай 80 гаруй постеруудыг МУИС-ийн хичээлийн нийт 5-н байранд байршуулсан.
4. Сэргээн засах үзлэг оношилгоо
МУИС-ийн нийт 30 оюутан болон хөгжлийн бэрхшээлтэй 20 оюутанд сэргээн засах үзлэг, оношилгоонд хамруулж ажилласан. Үүнд:
· Сэргээн засах эмнэлгийн үзлэг
· Эхо үзлэг
· Лабораторийн шинжилгээ
· Хөдөлгөөн засах
· Зүрхний цахилгаан бичлэг зэрэг үзлэг оношилгоонд хамруулан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.
5. Сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө
Үйлчилгээ үзүүлсэн оюутнуудын тоо 10
6. Дэд бүтэц, хүртээмжийн үнэлгээ
Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй дэд бүтэц, хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн сургууль болох зорилтынх нь хүрээнд МУИС-ийн нийт 5-н байранд дэд бүтэц, хүртээмжийн үнэлгээ хийж зөвлөмж боловсруулан хүргүүлсэн.
URL: