Төөрсөн охиныг цагдаагийн албан хаагчид олжээ

TSAGӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сураггүй алга болсон охиныг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр 18:00 цагийн үед тус сумын Сум дундын цагдаагийн хэлтэст “Орхон багийн нутгаас 15 настай А.Х гэх охин хонио харах гэж гараад сураггүй алга болчихлоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлагийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Охиныг өчигдөр /11.29/ 13:00 цагийн үед Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь олжээ. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогдсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих