Сумогийн анхдагч, аваргуудын авир
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутгийн сүмоч Таканоива А.Баасандоржтой үл ойлголцсон асуудал Японы сүмо бөхийн ертөнцийг тэмцээн, башёгоос илүү олны анхааралд аваачаад байна. Их аварга Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртэж, Эзэн хааны цом гардах үедээ монгол бөхчүүдийнхээ нэр холбогдсон маргааныг зөөлрүүлэхийг хичээн, тэдний барилдааныг хүлээж буйг зориуд хэлэх үгэндээ онцолсон нь учиртай биз ээ.
Наанаа хоёр монгол бөхийн “зодоон” мэт харагдаж байгаа ч цаанаа сүмо бөхийн холбоо, ер нь тэр хүрээний маш том эрх ашгийн тэмцэл явагдаж байж болох энэ асуудлын ээдрээг цаг хугацаа тайлах биз ээ.
Харин цагтаа монгол сүмочдын анхны шанг татан, тэр дэвжээнд барилдаж асан Кёкүшюзан Д.Батбаяр Монгол, Японы хооронд нисч буун, Сүмогийн холбоо шийдвэрээ гаргаагүй байхад хувийн бодол нь түлхүү шахам мэдэгдэл хийж явах нь тийм ч зөв харагдахгүй байна.
Монголын сүмо бөхийн холбооны тэргүүний хувиар холбогдох хүмүүстэй уулзаж, хэвлэл мэдээллийнхэнд яриа өгөх нь түүний хувийн сонголт, ажлын шаардлага байж болох ч их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос эхлээд Кёкүшюгийн үзэл бодолд дургүйцлээ илэрхийлсээр байна.
Кёкүшюзан сүмочдын асуудлаар мэдээлэл хийлээ1 өдрийн өмнө
Их аваргын бухимдал бүр дээд цэгтээ хүрсэн бололтой, “Энэ одоо гуниг гашуудал царайлаад нэг л их шийддэг нөхөр! Хол явж холуур хуцаасай билээ! Энэ бид хоёрт Сумогийн асуудал падлий ч байхгүй” хэмээн сошиалд “гал өрдлөө”.
Өчигдөр гэхэд Японоос буунгуутаа онгоцны буудалд ярилцлага өгсөн Кёкүшюзаныг Асашёорюү Д.Дагвадорж буруутгаж, түүний Японд очихдоо ашигласан нэрийн хуудсыг олонд дэлгэв. Тэрхүү нэрийн хуудас нь Кёкүшюзан Д.Батбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн байсан нь бас л асуудал дагуулж буй бололтой.
За ямартай ч Сумогийн ертөнцийн дэг жаяг, хүмүүжилд гаргах ёсгүй авир гаргасан гэх Харумафүжигийн асуудлын хажуугаар Сумогийн анхдагч, аваргуудын авир зан олны анхаарлыг татаж байна.
Их аварга, сүмогийн алтан хараацай нарын дохёноос гадуурх ’зодоон’ тэндэх асуудлыг улам дэвэргэх вий.
Arslan.mn
URL: