Энэ өдрийн зурхай /2017.11.29/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 11. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Олон хонь өнөөдөр хувь заяагаа сорихоор шийдэж, их хүч чармайлтаар ч хамаагүй хүссэнээ авахаар тэмүүлнэ. Хэт хичээх хэрэггүй. Та хэт ашиг хонжоонд шунавал бүх зүйл үнэгүйдэнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Өнөөдрийн ямар ч төлөвлөгөө холбоо, уулзалт, болзоо түр зуурынх байх болно. Зарим нэг нь санамсаргүйгээр хайр дурлалын сонирхолтой асуудалтай ч учирна.
ҮХЭР (4/20-5/20)
Таны зүрх сэтгэлд үүссэн гүн гүнзгий мэдрэмж дотоод сэтгэлийн ертөнцийг тань чухал ажил хэргээ мартахад хүргэхээр хүчтэй байна. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэж байна. Гэвч прагматик ертөнц таныг эцэст нь буулган авна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Бүсгүйчүүд өнөөдөр хайрын болзоонд очно. Ихэрийнхний хэт ёсорхуу хүйтэн харьцаа цаад хүнээ хөндийрүүлж мэднэ. Харин дуу цөөтэй, хүйтэн харьцаанаас болж хувийн харилцаандаа ан цав суулгахгүйн тулд илэн далангүй байхад илүүдэхгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Шийдэмгий өдөр. Томоохон худалдаа наймаатай холбоотой асуудалд ихэнх цагаа зарцуулна. Саруул ухаан магтмаар хэрсүү байдал тань маш олон ажлыг амжуулж чадна. Заримдаа хуучин аргууд тань тус болохгүй тул уран сэтгэмжээ ашигла.
АРСЛАН (7/23-8/22)
Хичээл сурлага, оюун санааны ба оюун ухааны хөгжилд таатай өдөр. Дээд сургууль, курс дамжаа нь өөрийгөө боловсруулахад хамгийн тохиромжтой цаг үе тул таны боловсролын түвшинг дээшлүүлэхэд туслана. Од эрхэс шургуу байдлыг зөвлөж байгааг гол анхааралдаа ав.
ОХИН (8/23-9/22)
Та өнөөдөр төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Удирдлага, хамт олонтойгоо зөрчилдсөнөөр та л хохирч үлдэнэ. Сэрэмжтэй бай. Таныг тойрсон хов жив, муу хэл ам их байна. Хүний ярианд бүү оролц, тэр тусмаа хэрүүл маргаанд.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Мэргэжилтэй холбоотой зорилгодоо хүрнэ. Өөрийнхөө бодлыг бодит ажил болгож чадна. Олны танил болж алдар нэртэй болно. Унтаж сэрсний дараа даруй зүүдээ санахыг хичээ. Зүүд зөнтэй байх цаг ирнэ.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Санхүүгийн хүндрэлд орохгүйн тулд багагүй хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Албан тушаалаа бүү урвуулан ашигла. Өр бүү тавь, зээл ч бүү өг. Хүмүүсийн явуургуй ятгалга, гуйлтыг бүү авч хэлэлц.
НУМ (11/22-12/21)
Нийгмийн идэвхи гаргахад тохиромжгүй өдөр. Маш их ажил таныг ядрааж байгааг мэдэрнэ. Хайр дурлальн харьцаа таныг гонсойлгоно. Олон хүн цугласан арга хэмжээнээс татгалз. Үзэл бодлоо хамгаал. Бусдыг аялдан дагах хэрэггүй.
МАТАР (12/22-1/19)
Хайр дурлалын харьцаа аз жаргалтай, нөхөрсөг дотно байна. Таны хайрт та хоёр бол гайхамшигтай хосууд болно. Дур булаам байдлаа ашигла. Гэхдээ туйлын уян хатан ухаалаг ажилла. Харин дотны хүнийхээ сул талыг өөгшүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
ХУМХ (1/20-2/18)
Залуу хүмүүс сэтгэл хөөрөлтэй, өр нимгэн болно. Дурлалаас болж дурлалын төлөө шаналах үе ирнэ. Шийдэмгий бус, аймхай байдлаасаа болж азтай романтик учралыг алдаж магад. Хянамгай байвал ажилдаа болон хувийн амьдралд алдаа гаргахгүй. Зөв сонголт хийвэл аз жаргалыг мэдэрнэ. Таны амьдралд сайн сайхан зүйл ирнэ.
ЗАГАС (2/19-3/20)
Гол зорилго чиглэлээ тодорхойл. Шүүх болон дээд байгууллагад хандахад таагүй. Шинэ ажилд орж болно. Гэхдээ асуудал бэрхшээл рүү толгойгоо шумбуулах хэрэггүй. Өөрийн дотоод итгэл үнэмшлээ чиг болго.
URL: