ШУУРХАЙ МЭДЭЭ: Оюутолгойн ажилтан ээлжийнхээ ажилчдынхаа дэргэд нас баржээ
Оюутолгойд гарч байгаа гэмт хэргүүд бүгд ажиллагсдынх нь буруу гэнэ. Тэд л ажлаа хийж чадахгүй байгаагаасаа болоод амиа хорлоод байгаа бололтой.
Бид тус газраас өнгөрсөн амралтын өдөр гарсан гэмт хэргийнх талаар тодруулах гэсэн боловч олон нийттэй харилцах газраас нь ийм хариулт өгөв.
Тэднийхээр бол өнгөрсөн 18-наас 19-нд шилжих Өмнөговь аймгийн Ханбогд сум Оюутолгой төслийн талбайд гарсан хэрэг хүн амины биш хэмээн мэдээлэгдэж байна. Тухайн хүн өөрийнхөө амийг хороосон юм байх. Тиймээс энэ хэрэгт холбогдуулан мэдээлэл өгөхгүй хэмээн тэд үзэж байгаа аж. Мэдээж тэд энэхүү үндэслэлийг цагдаагийнхан өгч байгаа гэж тайлбарласан. Харин орон нутгийн иргэд, эх сурвалжууд хохирогчийг гадны нөлөөтэйгээр амиа алдсан гэж мэдээлж байна. Яагаад ийнхүү Оюутолгой амиа хорлосон гэж аргацаагаад байна вэ.
Одоогоор нууцлаад хэргийн талаар орон нутгийн албан бус эх сурвалжууд хохирогч З-г хятадууд зодон танхайрч, амь насыг нь егүүтгээд, ойролцоогоор хоёр метрийн өндөртэй хогийн савны торноос дүүжлэн, амиа хорлосон болгож, далдалсан байж магадгүй гэж мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хохирогч З нь “Оюутолгой” ХХК-нд ажилчдын хоол бэлтгэдэг CSI ХХК-ны ажилтан байсан бөгөөд тухайн хэрэг гарсан шөнийн 2,30 минутад хамт ажилладаг ээлжнийхээ хүмүүс дээр маш муухай орилсоор гаднаас орж ирээд нас баржээ. Хохирогч нас барах үедээ хоолойгоо хар уяагаар боомилуулсан байдалтайгаар орж ирээд нас барсан тухай нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж бидэнд мэдээллээ.
URL: