Зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгджээ
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
Тухайлбал:
1. Хан-Уул дүүргийн “Хурд” хорооллын байрны урд замд амины Toyota Sai маркийн автомашины жолооч Б нь Toyota Prius Ж жолоочтой автомашитай мөргөлдсөн ослыг Хан-Уул дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
2. Чингэлтнй дүүргий Галдан бошготын гудамж, 57-р сургуулийн урд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч Д мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.
Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
URL: